Ж.Оюунгэрэлийн хүү Д.Дагвадорж аваргын хамрыг муруйлгаж, хацрыг нь зүсчээ

11909_846Сумогийн 68 дахь Их аварга Долгорсүрэнгийн Дагвадорж VLVT клубт бусадтай зодолджээ гэсэн мэдээлэл гарсан ч Их аварга үүнийг эрс үгүйсгэж, хөдөө явж байсан тухай дурьдсан. Тэгвэл Их аварга бусадтай нударга зөрүүлсэн нь үнэн төдийгүй хэзээд дийлдэж үзээгүй аварга маань энэ удаа “Петровис”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн эрх танхи хүүд хамраа чихүүлж, хацраа зуушны хутгаар зүсүүлсэн байна.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ сарын 1-ний шөнийн 03:19 цагт дуудлага ирж, цагдаа нар дуудлагын дагуу очиход  Их аварга Д.Дагвадорж, Б.Дөлгөөн гэх 30 настай залуу хоёр муудалцаж, зодолдон нэгнээ гэмтээсэн байж. Цагдаагийн газарт Д.Дагвадорж өргөдөл өгч, хоёр цагдаа түүнийг Шүүх эмнэлэгт үзүүлээд ир гээд явуулжээ. Хүмүүс на­майг муулаад байна гэж нулимсаа үзүүлдэг их аварга “Хүн намайг ийм болгочихлоо” хэмээн уйлсан гэж байгаа. Гомдсондоо уйлсан уу, шаралхсандаа уйлсан уу, бүү мэд. Хэрэг явдал “Метромолл” их дэлгүүрийн зүүн суганд байрлах “VLVT” нэртэй бааранд өрнөсөн.

Энэ бааранд тэр шөнө “Horror forum party 2” буюу “Жинхэнэ аймшгийн хаалттай халловен” парти болсон гэнэ. Б.Дөлгөөн гэгч залуу нь их аваргыг өдөж хэгжүүрхсэн гэх мэдээлэл бий. Хэн нь хэнийгээ өдөж, хэгжүүрхсэн нь хамаагүй ч олны нүдэн дээр зодолдож, булайгаа дэлгэсэн нь л хамгийн хөгийн асуудал юм. Нэг нь сумогийн Их аварга, нөгөө нь Монголын толгой баяны хүү гэдэг утгаараа үлгэр дуурайлал үзүүлж болох байсан ч тэд ийнхүү цус нөжиндөө хутгалдан зодолдож, түмний шившиг болжээ.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=11909

 


URL:

Сэтгэгдэл бичих