Хэлмэгдүүлэлтийн үеийн сүмийн хэсэг олджээ

janraisigdugan-middleУвс аймгийн Улаангом сумаас XIX зууны үеийн цогчин дуганы хэсэг олджээ.

Тус нутагт 1860-1880 онд баригдсан 2000 лам хурал хурах боломжтой цогчин дуган байсан юм.

Гэвч их хэлмэгдүүлэлтийн үед сүмийг нурааж модыг нь барилга, байшинд ашиглаж байсан гэдэг. Үүний нотлогоо болж саяхан Улаангом суманд хуучны нэгэн барилгыг нураах үеэр дээрх сүмийн хаалга, багана, нурууны олон мод хээ угалз, чимэглэл нь өнгөө алдаагүй олджээ.

Уг олдворыг аймгийн Дэчинравжаалин хийдийн хамгаалалтад авсан байна.

Б.Заяа /ЗУУНЫ МЭДЭЭ /


URL:

Сэтгэгдэл бичих