Оюутнууд 70 мянгынхаа төлөө жагсана

5095161775_751258dbe8“Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИ Х-ын чуулганаар хэлэлцэж байгаа.

оюутны сурлага мэдлэгийн чанарын үнэлгээгээр үнэлж, сурч чадаж байгаа нь ахиухан тэтгэлэг, мөнгөн урамшуулал авдаг, чаддаггүй нь авдаггүй систем рүү орох ёстой.

Үүнийг Засгийн газрын журмаар зохицуулах үүргийг уг хуульд тусгах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Мөн номын сангүй, лабораторигүй, биеийн тамирын заал байхгүй наад захын стандарт хангаагүй, түрээсийн байртай, түрээсийн багштай сургалт явуулдаг их дээд сургуулиудад тэтгэлэг очих ёсгүй гэсэн байр суурийг зарим гишүүд илэрхийлээд байгаа.
Тэгвэл энэ асуудлыг МОХ эсэргүүцэж “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төслийг буцаах, Үндэсний тэтгэлгийн хамрах хүрээ, хэмжээг бууруулахгүйгээр 2014 оны Улсын төсөвт тусгах шаардлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүдэд хүргүүлсэн байна.

Дээрх шаардлагыг энэ сарын 15-ны дотор биелүүлээгүй болон албан ёсоор хариу ирүүлээгүй тохиолдолд Их дээд сургуулийн оюутан залуусыг уриалан, олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгджээ.

/Монголын мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих