“Арева”-тай холбоотой нууц баримтыг дэлгэнэ

new photo

Монголын Засгийн газар Францын Засгийн газартай уран ашиглах талаар гэрээ байгуулсан нь үндэсний аюулгүй байдлыг зөрчсөн хэмээн МАХН-ын залуучуудын байгууллага үзжээ. Мөн хэд хэдэн ноцтой баримтуудыг олж авсанаа олон нийтэд мэдээлэхээр болжээ. Тэд хэвлэлийн хурлаа МАХН-ын төв байранд өнөөдөр 11 цагт хийхээр товлосон байна.

Манай улс 2009 оны хоёрдугаар сард Францын “Арева” групптэй,  мөн оны наймдугаар сард Япон, ОХУ-тай уран ашиглах талаар гэрээ, хэлцэл хийсэн байдаг. Тухайн үед Стандарт бус Засгийн газрын тэргүүнээр С.Баяр ажиллаж байв. Түүний дараа буюу С.Батболдын Засгийн газрын үед ч энэ чиглэлд гэрээ, хэлцлүүд үргэлжилж, 2011 оны гуравдугаар сард Японы “Мицүбиши” корпорацитай хамтын ажиллагаа эхлүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд тус  корпораци Францын “Арева” группын 34 хувийг эзэмшдэг. Тэгвэл Н.Алтанхуягийн үед ч гэрээ, хэлэлцээр далд байдалд үргэлжилж ирсэн. Тодруулбал, манай улс 2012 оны  есдүгээр сард  Франц улстай Засгийн газар хоорондын гэрээ, хэлцэл эхлүүлж Монголын тал, Францын тал хэдэн хувийг эзэмших нь удахгүй тодорхой болох талаар  “Арева Монгол” ХХК-ийн захирал Тиери Пелзан ярьсан талаар хэвлэлүүд мэдээлж байв. Гэсэн ч албаны эх сурвалжуудаас ямар нэгэн тайлбар, тодруулга хийлгүй өнөө хүрсэн юм.

Ч.Зотол


URL:

Сэтгэгдэл бичих