Р.Амаржаргал гишүүн, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа

 

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал чуулганы танхимд УИХ-ын гишүүнээ татгалзахад бэлэн байгаа тухайгаа мэдэгдээд байсан бөгөөд намын ҮЗХ-ны гишүүнээсээ татгалзахыг хүссэн өргөдлөө өөрийн харьяаллын дагуу Ховд аймгийн АН-д гаргасан байдаг.

 

Гэсэн хэдий боловч Ховд аймгийн АН гишүүний энэхүү хүсэлтийг хүлээн аваагүй юм. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийн өгч буй мэдээллээр “АН-ын нүүр царай болсон, УИХ-д намаа төлөөлөн ажиллаж байгаа хүний хувьд таны өргөдлийг бид хүлээж авах боломжгүй, харин ч Ховд аймгийн АН-ыг төлөөлүүлэн ҮЗХ-нд байлгахыг бид хүсч байна хэмээн Ховд аймгийн АН албан ёсны хариу өгсөн”юм.

.

Тэгвэл энэ удаад тэрээр өмнө хэлж байсанчлан УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад гаргажээ. Ингэхдээ тэрээр “Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их хурлын гишүүнээсээ татгалзаж байна” гэжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих