Гутлыг гадагшаа гарахдаа биш гэрт орж ирснийхээ дараа цэвэрлэх ёстой

shoesТа өглөө ажилдаа гарахын өмнө гутлынхаа тоосыг түргэн гэгч нь шударчихаад, хэд сойздоод л гүйчихдэг үү? Үнэхээр тийм байж болох юм. Гэхдээ гутлыг ингэж цэвэрлэдэггүй гэнэ.
Дүрэм ёсоор бол гарахаасаа өмнө бус гэртээ орж ирснийхээ дараа гутлаа цэвэрлэж байх ёстой. Гутлаа оройд нь тослоод, өглөөд нь өнгөлөх хэрэгтэй. Ингэвэл гутлын арьс элэгдэж хуучирдаггүй байна.
Гутлын тосыг гадаргуу дээгүүр нь сойз, алчуураар нимгэн түрхэнэ. Тосыг ерөнхийдөө сойзоөр тараах нь илүү тохиромжтой байдаг. Гэхдээ алчуураар тараах нь ч багагүй ашигтай. Алчуур өмнөх тосны үлдэгдэлд наалдсан бохирыг давхар цэвэрлэдгээрээ давуу талтай гэнэ. Ингээд түрхсэн тосоо хатсаны дараа сойз, эсвэл хилэн даавуугаар дахин зүлгэнэ.
Лакан болон цагаан өнгийн гутлыг сойзоор цэвэрлэж болохгүй. Харин гутлын лакийг удаан бариулахын тулд сүү, эсвэл тосон туулгаар арчих хэрэгтэй.
Норсон гутлыг түргэн хатаахын тулд хүйтэн усаар угаагаад, гаднаас нь зүлгэж, дотор нь даавуу, цаас чихэж тавиарай. Хэдэн цагийн дараа гэхэд цаас усыг шингээж авна.
Чийгтэй гутлыг глицеринээр үрэх нь ашигтай. Хуурай гутал загасны тос тосон туулгыг маш сайн шингээдэг.


URL:

Сэтгэгдэл бичих