Өнөөгийн Монгол Улсын улс төрийн тогтолцоо

МОНГОЛ УЛС 1992 оны үеээс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай  хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилго тавьж,  үүнийгээ үндсэн хуулиндаа баталгаажуулсан. Үүнээс хойш өнгөрсөн 20 жилийн хугацаанд    Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлэх зүй ёсны шаардлага амьдралаас урган гарч байна.
     Гэвч энэ өнгөрсөн 20 жилд Үндсэн хуулийн гол заалтууд хэрэгжихгүй болжээ. Тухайлбал “төрийн бүх эрх ард түмэнд байна” гэсэн заалт,”Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус амьтан, ургамал болон байгалын бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна”.” Ардчилсан ёс , шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтууд хэрэгжиж байна уу?
Монгол Ардчилсан Улс мөн үү?
Монголд төрийн бүх эрх мэдэл ард түмэнд байна уу ?
Монголын байгалын бүх баялаг ард түмний мэдэлд байна уу?
Монголд шудрага ёс байна уу?
Монголын баялаг, нийгмийн баялаг тэгш хувиарлаж байна уу ?
Монголын нийгмийн бүх давхарга ялангуяа төрийн дээд байгуулага болох  УИХ-гишүүд төрийн том албан тушаалтнууднууд, Монголын ард түмний баялагыг сорж  ( Ашигт малтмалын лецензийн наймаа, газар дамалсан худалдаа, төсвийн хөрөнгөөр хийгдэгдэд төрөл бүрийн тендрүүдийн луйвар, төрийн албан тушаал ашигласан тусгай зөвшөөрөлүүдийн олголт, төрийн бусад үйлчилгээнээс) баяжсан хүмүүс хуулийг дээдэлж байна уу? Хууль тэгш үйлчилж байна уу ?
     Монголын ард түмний төр, Монгол Улсын иргэн бүрийн амьдрал хувь заяатай салшгүй холбогдох  амин чухал гол асуудлууд өнөөдөр ямар байдалд байгаа талаар өөрийн санал бодлыг ард түмнтэйгээ хуваалцъя
   1990 оноос хойш 14 жил төрийн эрх барьсан МАХН буюу одоогийн МАН Монголын төрийг сүйрүүлсэн гэж үзэж байна.
   Одоо төрийн бүх эрх мэдэл төрийн эрх барьж байгаа барьж байсан гэх улс төрийн намын удирдах зөвлөл, үндэсний хороо, бага хурал гэх мэт нэртэй 200…300 хүнээс шалгарсан 20… 30 ширхэг улс төрчид гэх тодотголтой хүмүүсийн мэдэлд бүрэн байна. Монголын төр эдгээр цөөхөн хэдхэн хүний эрх ашигт бүрэн үйлчилдэг бөгөөд тэд Монгол Улсын нийт баялгийн 90 гаран хувийг эзэмшиж байна.
Тэд төрийн эрх мэдэл Монголын нийт баялгыг гартаа төвлөрүүлэн барьж байхийн тулд  монголын ард түмний хувь заяа, тусгаар тогтнол, эдийн засгийг ч сүйрүүлэн  уландаа гэшгэж байна.
Жишээ нь 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН-ын дарга, МУ-ын Засгийн газрын ерөнхий сайд С.Баяр тухайн үеийн АН-ын дарга Ц.Элбэгддоржтой уулзан мэтгэлзэх үедээ “ Би эрүүл ухаанд итгэдэг АН-ын амалсан иргэн бүрд олгох 1 сая хувьцааг олгох эдийн засгийн боломж Монгол улсад байхгүй” гэж мэдэгдэж байсныг бид бүгд санаж байна.
Гэтэл үүнээс хойш 3 хоногийн дараа МАХН иргэн бүрд 1,5 сая төгрөг бэлнээр олгох амлалт гарган хагас өлсгөлөн ард түмний саналыг авч сонгуульд  ялсан.( Сонгуулыг луйвардсан ч байж магадгүй юм) МАХН төрд гарсны дараа иргэн иргэн бүрд олгох 1,5 сая төгрөгийн бараа сураг гарахаа байсан. Бүр “амлалт нэхэх ард түмний холбоо” хүртэл байгуулагдан тэмцэл шаардлагын үр дүнд 2011 оноос иргэн бүрд сар бүр 20 000 төгрөг олгож эхэлсэн.
2012 оны 6-р сар хүртэл иргэн бүр  500 000 орчим төгрөг аваад дараагийн сонгуультай золгов. Одоо МУ-ын 2,5 сая орчим иргэн бүрд олгох ёстой 1 сая төгрөг олгогдсонгүй. Цаашид ч олгогдохгүй нь ойлгомжтой. Ийм том хэмжээний залилан нь бүх хадгаламж зээлийн хоршоодын хэрэгтэй ч зүйрлэхийн аргаггүй том гэмт хэрэг шүүдээ.
МАН-ыг асар их хэмжээний залилан хийсэн үндэсэлэлэр татан буулгаж намын хөрөгөөр ард түмний өрийг барагдуулах бүрэн үндэслэл бүрэн байгаа. Энэ намын хөрөнгө 2,5 их наяд хүрэхгүй тийм учраас энэ намын бага хурлын болон их хурлын гишүүдийн хөрөнгийг хурааж өр барагдуулах хэрэгтэй.
     Үүнээс гадна энэ нам улс төрийн амлалтаа биелүүлэхийн тулд Монгол ард түмний асар их баялаг болох Оюут Толгой Таван толгойг гадныханд хууль эрх зүйн ямарч үндэслэлгүйгээр барьцаанд тавиж зээл аван  Монголын эдийн засагт асар их хохирол учруулав. Рио Тинто  болон БНХАУ-ын Чалка компаниудаас авсан зээл нь МУ-ын олон хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.С.Баярын засгийн газар Оюут толгойн тогтвортой байдлын гэрээ гэчээр Монголын ард түмний асар их баялагыг гадныханд найр тавин өгсөн. Энэ бол Монголын ард түмний эрх ашгиас урвасан үйлдэл.
   Мөн энэ нам МАХН-ын шууд үргэлжлэл улс орныг 80..90 жил удирдсан туршлгатай нам гэж улс төрийн асар том залилан хийсээр байна. 1990 оны ардчилсан хувьсгалын нөлөөгөөр МАХН-ын улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноос хойш МАХН-ыг албан ёсоор тарсанд тооцож намын хөрөнгийг улсын өмч болгох ёстой байсан.
  Монгол улс нэгэнт чөлөөт зах зээл ардчилсан нийгэмд эргэлт буцалгүй шилжиж орж байсан учир коммунист чиг хандлагатай нам угаасаа оршин тогтнох ямарч үндэсгүй байлаа. Гэтэл МАХН гэсэн нэрийг хэсэг хүмүүс төрийн эрх барих хэрэгслэл болгон ашиглаж эхэлсэн. Үүний учир нь:
1       1950, 1960, 1970, 1980-аад улс орныг аж үйлдвэржүүлсэн, социалист аж ахуйг бий болгосон их бүтээн байгуулалтын үр нөлөө, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт олсон их амжилтууд нь МАХН-тай шууд холбоотой байв.
2      БНМАУ-ын улс ардын аж ахуйн бүх салбарт бүх шатны удирдах боловсон хүчнийг дан ганц МАХН-ын бэлтгэгдсэн боловсон хүчин бүрдүүлж байлаа. Тэдний дийлэнх нь хөдөлмөрч хүнлэг ёс суртахуунтай, социалист өмч буюу нийгмийн өмчийг хулгайлах ямарч бодол санаагүй, өөрийгөө бодсон, хувиа хичээсэн  шуналгүй мөн тэдний  удирдан зохион байгуулах чадвар, туршлага нь ард түмэнд   өндөр үнэлэгдэж байсан. (Гэвч чөлөөт зах зээлийн эдийн засгийн үед аж ауйг удирдах ямарч арга туршлага МАХН-ын удирдах боловсон хүчинд байхгүй байсан тул тэр үед тэдний удирдлагад байсан бараг 100% өмчинд байсан үйлдвэр аж ахуйн нэгжүүд дампууралд орсон. Зах зээл, чөлөөт эдийн асгийн талаарх ойлголт хэнд ч байсангүй.).
   Иймд ард түмний дунд МАХН-д  итгэх итгэл маш өндөр байсныг сайн тооцсон хэсэг бүлэг хүн энэ намын нэрийг ашиглан төрийн эрхийг авахад, ард түмний итгэлийг олоход хялбар байсан тул  үүнийг овжин ашиглаж Монголын төрийг өөрсдийн хувийн эрх ашигт үйлчилдэг хэрэгслэл болгон ашиглах гол нөхцлийг бүрдүүлсэн юм.
1990 оноос өмнөх МАХН одоогийн МАН хоёр бол намын үзэл суртал, улс орныг удирдах арга барил нийгмийн тогтолцоог бий болгох талаараа хамгийн эсрэг тэсрэг жанжин шугамтай намууд шүүдээ. Үүнийг нийгмийн шинжлэх ухааны онолын дагуу маш олон үндэслээр хөдөлгөөнгүй баталж болно. Ганцхан жишээ дурдахад МАХН болон улс орныг удирдаж байсан Ю.Цэдэнбал Х.Чойбалсан нар хэрэв одоо амилвал одоогийн МАН-ыг МАХН-ын шууд үргэлжлэл гэж хэзээч үзэхгүй нь тодорхой.
    Энэ бол Монголын түүхэнд томд тооцогдох “гайхамшигт” улс төрийн залилан мэхлэлт юм.
      Одоогийн МАН цаад далд үнэн дүр төрх нь төрийн том албан тушаалтнууд, төсвийн хөрөнгөөс завшсан, Монголын ашигт малтмалын ашиглалт болон лецензийн наймаагаар асар их баяжсан том хөрөнгөтнүүдийн хувьцаат компани болсон.МАН-ын наад өнгөн ард түмэнд үзүүлдэг дүр төрх нь улс орныг 80 ..90 жил удирдсан Монголын ард түмний өмнө түүхэн гавъяа байгуулсан асар их туршлагатай нам, зүүний социалист энэрэнгүй иргэнлэг үзэл баримтлалыг удирдлага болгосон социал демократ жанжин шугамтай нам гэж харагдах.
   Энэ бүлэглэл яагаад МАХН гэсэн нэрийг  МАН болгож нэрээ өөрчлөв. Гадаад гол хүчин зүйл нь МАХН олон улсын социал демократ намуудын нэгдсэн байгууллага болох СОЦИНТЕРЕН-ний албан ёсны гишүүн болохын тулд коммунист МАХН гэсэн нэрийг солихыг СОЦИНТЕРЕН шаардсан. Дотоод хүчин зүйл нь нэгдүгээрт МАХН дээд удирдлагын дийлэнх хувьцааг том хөрөнгөтнүүд худалдан авснаар МАХН-ын унаж байсан нэр хүндийг өсгөх зорилгоор мөн  коммунист гэсэн нэрээсээ салахын тулд МАН болсон.
Гэвч МАН ард түмнээч СОЦИНТЕРЕН-ийг хуурч залилсаар байна. Үүнийг улс төрийн янхалдалт гэдэг. Нэг болохоор коммунист болж МОНГОЛ-ын түүхэнд асар их гавъяа байгуулсан нам болчихдог нөгөө талаар коммунист үзэл суртал жанжин шугамтай огт нийлэхгүй чөлөөлт зах зээл хувийн өмч ардчилал ярьсан нийгмийн ардчилсан социал демократ  нам болчихдог.
   Яагаад одоог хүртэл Монголын төр болон ард түмэнд  асар хэмжээний хохиролыг учруулсан МАН-тай хуулийн дагуу  хариуцлага тооцохгүй байна вэ?
   1990 оноос хойш Монголын төрийг удирдсан МАХН буюу одоогийн МАН Монголын төрийг мөхөөж байгаа олон зуун баримт нотолгоо байгаагаас олон түмэнд ил байгаа хэдхэн баримтаар нотолъё.
1.    Монголын газар нутаг түүний хөрсөнд байгаа баялаг бол  Монголын ард түмний өмч бөгөөд энэ өмч тэдний амьдралын эдийн засгийн гол баталгаа юм. Гэтэл ашигтмалын леценз нэрээр төрийн дээд эрх мэдэлтэнгүүд хувьдаа авч гадаадынханд дамлан зарж асар их хэмжээгээр баяжиж, гаднханд баялагаа бараг зүгээр өгсөн Одоо Монгол улсыг тусгаар тогтносон улс гэж хэлэхэд нэн төвөгтөй байна.
2.    Монголчуудыг архин далайд живүүлж, үндэснээр нь мөхөөх бодлого тууштай хэрэгжүүлсэн. Монголын ард түмэн өр зээлэнд орж, дээр нь агаарын бохирдол, түгжрэл, төрийн хүнд суртал, чанаргүй заримдаа бүр хортой хоол хүнсний хэрэглээ, нилээд ихэнх нь бүр хоол хүнсний дутагдлаас шалтгаалан  асар их сэтгэл зүйн, бие баялдрын дарамтанд орсноос тэдний эрүүл мэнд эрс муудаж мөн л үндэстнээрээ сөнөх талруугаа хурдтай яваж байна. Үүнийг жилээс жилд олон дахин нэмэгдэж байгаа өвчтний тоо эмнэлгүүдийн хэт их ачаалалаас тодорхой харж болно. Монголын ард түмний зарим хэсэг нь архид донтож өвгөнтийнхөн гэх нэртэй бүхэл бүтэн нийгмийн давхрага бий болсон ядуурлын туульд хүрсэн гэр оронгүй нохой мэт хогоор шууд хоололдог траншейнхантай, нийт хүн амын 60 гаран хувь нь өдрийн хоолоо арай ядан олж байгаа ядуурлын доод түвшинд амьдарч байгаа нь  МАН-тай шууд холбоотой.
3.    Монголын төрийн удирдлагын бүх шатанд төрийн жинхэнэ мэргэжсэн түшмэдийг МАН-ын сонгуулийн үеэр зүтгэсэн гэх ямарч мэргэжилгүй туршлагагүй зөвхөн төрийн байгууллагын эрх мэдэл төсвийн хөрөнгийг ашиглан баяжих зорилготой эхнэр, нөхөр, охин хүү гэх гэр бүлийн гишүүд ах дүү хамаатан садан найз нөхөд намын хүрээллийн цөөврүүдийн бүлгээр сольж төрийг асар хүчгүйдүүлж төрийн нэр хүндийг унагасан. Мөн энэ нь ерөөсөө авилгын системийн үндсэн бүтэц бөгөөд ямарч төрийг мөхөөх үйл ажиллагаа юм. Төрийг цөөхөн хэдхэн хүний эрх ашигт үйлчилдэг болгох авилгын хүчирхэг бүтэц бий болгох үйл ажиллагааг системтэй бодлоготой явуулж ирсэн. Үүний үр дүнд төрийн дээд албан тушаалтнууд болон ихээхэн хөрөнгөтөй хүмүүст МОНГОЛ УЛС-ын хуулиуд огт үйлчилэхгүй, үйлчилсэн ч тэдэнд ашигтай үйлчилдэг болсоныг бид мөн харсаар л сууна.
4.    Улс төрийн намын нийгэмд гүйцэтгэх үүргийг өөрчлөн улс төрийн намыг төсвийн хөрөнгөөр тоглон баяждаг цөөхөн хэдхэн хүний хувьцаат компани болгосон. Энэ нь шууд авилгын асар том сүлжээг шууд бий болгож байгаа юм. Ийм улс төрийн тогтолцоотой үед ямарч сайхан авилгын эсрэг хууль гаргаад, тэмцээд үр дүнд хүрэхгүй нь тодорхой. Энэ бол бас Монгол төрийн мөхлийн шинж бүрэлдэж байгаа зүй тогтол. Одоо мөнгөтөй хэн ч бүр гадаад хүн ч,  гүрэн ч  байсан улс төрийн нам нэртэй хувьцаат компаний хувьцааг мөнгөөр зодож авснаар Монгол төрийн дээд албан тушаалд саадгүй хүрэх боломжтой болж, Монголын баялгыг төвөггүй эзэмших, улс төрийн намын хувьцааг худалдан авсан зардлаа Монголын ард түмний татвараас бүрдсэн төрийн төсвийн хөрөнгөнөөс, өвөг дээсүүдийн маань цус хөлсөө улсган байж өвлүүлсэн байгалын баялгыг шууд эзэмшиж, хэд дахин нугалан авч баяж байгаа жишээг бид мөн л харсаар л сууна.
5.    Энэ МАН нэртэй хувьцаат компаний гишүүд Монголын төрийн дээд байгууллага болох УИХ-ыг монголын хамгийн ялзарсан байгууллага болгосон. УИХ цагтаа ажлаа эхэлдэггүй гишүүд нь хуралдаа сууддагүй суусан ч  төрийн бодлогыг намын буюу хувьцаат компаний эрх ашигт тохируулан чиглүүлдэг болсныг бид бүгд хараад л сууж байна. Өөрөөр хэлбэл Монголын төрийн хамгийн дээд байгууллага болох УИХ нь улс төрийн нам нэртэй хэдхэн хүний баяжих хавсрага байгууллага болсон. Үндсэндээ Монголын ард түмний төр гэж байхгүй байна шүүдээ. Монгол Улсын төрийн дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурлын тухай хуулинд Ард түмний төлөөлөл болон сонгогдож байгаа их хурлын гишүүн, түүнийг өөрийн төлөөлөгчөө болгон сонгосон ард түмэн хоёрын хооронд эрх зүйн үүрэг хариуцлагыг тусгасан бүхэл бүтэн зүйл анги алга буюу монголын ард түмний төрөө удирдах, төрийн эрх мэдэл нь ард түмэнд байх гол механизм байхгүй байгаагаас Монгол Улсын төрийн дээд байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгуулагуудын дотроос хамгийн дампуу байгууллага болсон. Монголын төр улс төрийн нам нэртэй хэдхэн хүний өмч болжээ.
Э.Шонх 1961 онд төрсөн Монгол Улсын маань цаашдын хөгжил дэвшил үр хүүхэд ач зээ нарын маань ирээдүйд сайн сайхан амьдрах нь МОНГОЛ ТӨР-өөс шууд хамааралтай учир өнөөгийн Монголын төрийн ялзралыг дуугүй харж суух нь гэмт хэрэг гэж үзэж байна. Иймд миний энэ санал сэтгэлдлийг нийтэлж өгөхийг хүсье. Мөн цаашид Монгол төрийн энэ дампуурал ялзралаас хэрхэн гарах талаар саналууд байгаа болно.

URL:

Сэтгэгдэл бичих