Дуучин Баясгалан: Тухайн үед найзуудаа сармагчин шиг дуурайж байлаа

Bayasaa1Нэгэн үе нийтийн дууны шилдэг хос хэмээн өргөмжлөгдөж явсан дуучин С.Жавхлан, Т.Баясгалан хоёрыг ард түмэн одоо ч хамтран дуулаасай гэж битүүхэн хүлээдэг нь нууц биш. Цагтаа нийтийн дуугаараа олон түмнийг уярааж баясгаж явсан дуучид маань өдгөө тус тусынхаа амьдралаар сайхан явж байгаа. МУГЖ Т.Баясгалангийн хувьд уран бүтээлээсээ хөндийрч Монголын толгой баян эрхмийн гэргий болж хувийн болон бизнесийн ажилдаа анхаарч, хоёр хүүхдээ өсгөн нам жим амьдарч байгаа билээ. Хамар, урууландаа засвар хийж нэг хэсэг шар хэвлэлийн баатар болж байсан тэрээр саяханы нэг ярилцлагадаа хамар, уруулаа буцааж хэвэнд нь оруулсан тухайгаа ярьжээ.
Тэрбээр “Үнэнээ хэлье, хамар, уруулаа буцааж хэвэнд нь оруулсан. Тухайн үед найзууд маань хамраа өндөрсгөж, уруулаа янзлуулсан гэхээр нь сармагчин шиг дуурайж байлаа. Тэгээд л хамраа өндөрсгөж, урууландаа гель шахуулсан юм. Харин саяхан буцааж хэвэнд нь оруулсан. Байгаа юм байгаагаараа сайхан. Хүнд элдэв засвар хэрэггүй юм билээ” гэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн

URL:

Сэтгэгдэл бичих