КЕТИ ПЕРРИ Европын хөгжмийн наадмын ялагч болов

Амстердам хотноо MTV Europe Music Awards (EMA) шагнал гардуулах ёслол өнгөрөгч ням гаригт болж өнгөрлөө. Канадын алдартай дуучин Жастин Бибер “Шилдэг эрэгтэй дуучин” номинацийн ялагчаар тодорсон байна. Өнгөрсөн жил тэрээр нэгэн зэрэг гурван номинацид тэргүүлж байсан билээ. Харин “Шилдэг эмэгтэй дуучин”- аар Америкийн дуучин Кэти Перри тодорчээ. Бруно Марсын “Locked Out of Heaven” шилдэг дуугаар шалгарсан байна. MTV Европын шагналыг 20 дахь жилдээ гардуулж байгаа бөгөөд 16 номинацийн ялагчийг үзэгчдийн саналаар тодруулдаг билээ. Энэ жилийн наадмын онцлох хүнээр Майли Сайрусыг мөн нэрлэж байна. Майли Сайрус уг наадмаас «Wrecking Ball» дуугаараа оны шилдэг клип номинацид тэргүүлсэн бөгөөд шагнал гардаж авах үедээ тайзан дээр хар тамхи татжээ. Яагаад ингэх болсноо тэрбээр “Шагнал маань цүнхэнд багтахгүй байсан юм. Тэгээд би тэнд байсан тамхийг авч татан цүнхээ султгасан” хэмээн тайлбарлажээ.


URL:

Сэтгэгдэл бичих