Ц.ШАРАВДОРЖИЙН ХҮСЛЭН

УИХ-ын гишүүдийг хуралд нь ирц бүрэн идэвх зүтгэлтэй суулгах нь УИХ-ын тамгын газрынхны үүрэгт ажил. Сонгогчдынхоо итгэлийг авахын тулд амь наана там цаана явсан улс төрчид төрийн ордны босго давав уу үгүй юу л ааш зан нь хувирч, алхаж гишгэх нь ч удааширдаг нь гэм биш зан болсон. Тэднийг ийн ажлаа хийдүүлэн амин зуулгаа     хөөж явдгийг сонгогчид нь мэддэг болов уу хэмээн Тамгын газрынхан үгээ бардаг.

Чуулганы танхимд торойх хэдхэн гишүүнтэй УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хууль батлаад сууж байдаг нь энгийн үзэгдэл болсныг ч хэлэх үү. Харсаар үзсээр байтал гарын арван хуруунд багтмаар эрхэм түшээд санал өгөх самбарт дөч, тавиараа нэрс нь жирийх нь гишүүдийн авьяас. Эргэн тойрныхоо кнопыг дарах нь ч дадамгай гэж жигтэйхэн.

Харин гишүүдийн энэхүү аргыг зогсоохоор УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдорж олон арга сүвэгчилсэн ч амжилт олоогүй. Тэрбээр хамгийн сүүлд хүн бүрийн хурууны хээгээр ажилладаг ухаалаг кноп тавихаар шийдэн дэлхийгээр нэг хайсан ч бүтэл эс олов.. Уг нь тийм кноп олдсон бол УИХ-ын тамгын газрын даргын нуруу жинхэнэ тэнийх байв.

Хуулахыг хориглоно FACT.mn


URL:

Сэтгэгдэл бичих