Сүхбаатар дүүргийн нөхөн сонгуульд хэн хэн өрсөлдөх вэ?
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод албан ёсоор тавиад буй билээ.
Мэдээж УИХ-ын гишүүд “За Р.Амаржаргалаа, чиний өргөдлийг хүлээж авахгүй. Зүгээр ажлаа хий” гэж хэлээд Р.Амаржаргал ч “За тэгье” гээд өргөдлөө урчих “хүүхдийн тоглоом” шиг зүйл болохгүй нь тодорхой.
Р.Амаржаргалын бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг хүлээж авах эсэхийг УИХ-ын гишүүдийн нууц санал хураалтаар шийддэг. Хэрэв түүний хүсэлтийг УИХ хүлээн авбал 14 хоногийн дотор нөхөн сонгуулийн товыг зарлаж, сонгуулийг 30 хоногт явуулах хуультай ажээ.
Иймээс ч Сүхбаатар дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт нөхөн сонгууль явагдах нь тодорхой болоод байна.
Хэн нэр дэвших боломжтой вэ гэсэн асуудал ч хэдийн яригдаж эхэлжээ.
Нэн түрүүнд буюу эрх баригч АН-аас “Эрдэнэс Оюу Толгой” компаний захирал Да.Ганболд, НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга, Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарын аль нэг нь дэвших бололтой.
Харин МАН-аас Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Байгаль Орчны сайд асан Д.Цогтбаатар нарын аль нэг нь “хүч үзэх” бол Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягт ийм боломж олдохгүй гэнэ.
Учир нь сүүлийн үед МАН-ын удирдлага, гишүүдийн дунд түүний нэр хүнд нь асар их унах болсон бөгөөд харин бие дааж нэр дэвшихийг үгүйсгэхгүй юм.
Үүнтэй зэрэгцэн нэгэн сонин асуудал яригдаж эхэлсэн нь МАХН-ын дарга Н.Энхбаяр уг тойрогт нэр дэвшиж магадгүй тухай яриа.
Шүүхээр ял авсан асуудал нь хязгаарлалт болохгүй бол тэрээр нэр дэвших нь тэр бүү хэл ялалт байгуулах нь ч тун хялбар билээ.
Юутай ч Р.Амаржаргал гишүүний өргөдөл улс төрд томоохон хөдөлгөөн буй болгох нээ.
М.Гал sonin
URL: