Гахайнд явсан залуус нэгнийгээ буудсан байна

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт зэрлэг гахайнд явсан залуус нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, хэрэг энэ сарын 11-ний өдрийн 15.00 цагийн үед Бөгсөгийн-Эх гэдэг газарт гарсан байна. Хэргийг тус сумын харьяат 30 настай эрэгтэй А гэгч үйлдсэн бөгөөд тэрбээр гахайн анд хамт явсан 28 настай эрэгтэй О-г буудаж, амь насыг нь хохироосон байна. Тэднийг харсан орон нутгийн оршин суугчдын ярьж буйгаар залуус тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан аж. Хэргийг аймгийн цагдаагийн алба хаагчид шалгаж эхэлжээ.

URL:

Сэтгэгдэл бичих