“Цагийн хүрд”-ээр гарсан албан мэдээ цуурхал биш байлтай /видео/

Өчигдөр “Шинэчлэлийн Засгийн газраас анхааруулж байна” гэсэн гарчиг бүхий мэдээ ЗГ-ийн ХМОНХ-аас албан ёсоор цацагдсан билээ.
Энэ мэдээнд : ”
“Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах нь” гэсэн цуурхлын тухайд:

Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах гэж байна гэж зарим улс төрийн нам, олон нийтийн байгууллагаас мэдэгдэл хийлээ. Энэ мэдэгдлээрээ Ерөнхий сайд Япон улсад айлчлахдаа тус улсын цөмийн хаягдлыг Монголд булшлахаар тохиролцсон, Гадаад харилцааны сайд уран олборлох гэрээг Франц улстай хийсэн гэхчлэн ярьжээ” хэмээн бичээд энэ бүхэн нь худал гэжээ.

Гэтэл Монгол Улсын Засгийн газар  Францын “Арева” компанитай цөмийн эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахаар болсныг албан мэдээллүүд хүртэл нотолж байна.
“Цагийн хүрд”-ээр гарсан албан мэдээ цуурхал биш л байлтай.

С.Сарнай soninmn


URL:

Сэтгэгдэл бичих