Халтиргаа ихтэй замуудад цас хайлуулах бодис цацжээ

 Халтиргаа ихтэй замуудад цас хайлуулах бодис цацжээ

Их хэмжээгээр цас орсонтой холбогдуулан Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн Баруун, Зүүн бүсийн ажилчид өнгөрөгч шөнө халтиргаа ихтэй замуудад цас хайлуулах бодис цацжээ.

Тодруулбал Энх тайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Нарны гүүр, Энхтайваны гүүр зэрэг маршрутад таван портер, гурван камаз машинаар шөнийн 00.00 цагаас эхлэн 22 тонн, 03.00-05.00 цагийн хооронд Баянзүрхийн товчоо руу нэг портер 1.5 тонн давс тус тус зарцуулсан байна.

Мөн зам талбайн 60 үйлчлэгч гурван бригад болж өглөөний 05.30 цагаас эхлэн цас цэвэрлэж байгаа бөгөөд 22-ын товчоо, Морингийн даваа, Айцын даваа, Эмээлт, Баруун турууны даваа руу хоёр камаз, таван хүний бүрэлдэхүүнтэй бригад ажилдаа гарсан аж.

Энө өвөл олон жилийн дунджаас их хур тунадастай гэсэн цаг агаарын урьдчилсан төлөв байгаа ч  цас хайлуулах бодис хангалттай нөөцөлсөн гэдгийг албаныхан хэлж байна.

Г.Ялгуун


URL:

Сэтгэгдэл бичих