Иргэдийн аюулгүйн асуудал Латин Америкийн орнуудын хөгжилд харшилж байна

Latin_America_(orthographic_projection).svgНҮБ-ын хөгжлийн программын газрын 12-ны шинэ тайланд тэмдэглэснээр, Иргэдийн аюулгүйн асуудал Латин Америкийн орнуудын эдийн засаг болон нийгмийн тал бүрийн хөгжилд харшилж байна. Латин Америкийн орнууд улс төрийн ерөнхий нэгдсэн ажиллагаагаар бүс нутгийн асуудлыг тууштай зохицуулахыг уриалж байна гэжээ.

Мөн өдөр НҮБ-ын хөгжлийн программын газар Нью-Йорк дахь төвдөө хэвлэлийн бага хурал хийж, “2013-2014 оны Латин Америкийн хүний хөгжлийн тайлан”-г албан ёсоор нийтлэв. НҮБ-ын хөгжлийн программын газрын дарга Хелен Кларк хэлэхдээ, сүүлийн 10 жилийн турш, Латин Америкийн бүс нутаг ядуурлыг бууруулж, тэгш бус байдлыг багасган, эдийн засгийн их хэмжээний өсөлтийг биелүүлснээр, хүн төрөлхтөний хөгжлийг урагшлуулсан төдийгүй иргэдийн амьжиргааг ч сайжруулсан юм. Ийм мэдэгдэхүйц амжилт олсон хэдий ч орон нутгийн хүчирхийлэл болон гэмт хэргийн асуудал улам даамжирсан байна гэжээ.

Хелен Кларк тэмдэглэхдээ, өнгөрсөн 25 жилд Латин Америкийн бүс нутагт дээрмийн хэрэг 3 дахин өсч, балмад хэрцгий үйлдэл улам олширсон байна. Тус улсын аюулгүй байдал гаарч, иймэрхүү тайван бус байдал нь нийгэм нийтийн нэгдэл, итгэл, эрх чөлөө, эрх ашиг зэрэг хүн төрөлхтөний хөгжлийн үндэс суурийг хохироосон хэмээн Латин Америкийн 50% орчим иргэд үздэг байна гэжээ.

\Ган\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих