Батж.Батбаярын гавъяа гэв үү

УИХ-ын гишүүн Батж.Батбаяр парламентын ахмад гишүүдийн тоонд ордог.

Тэрбээр хэлье гэснээ шуудхан хэлчихдэг. Бас болоогүй олныг хөгжөөж чаддаг хэмээн зарим хүн ярьдаг.

Харин саяхны нэг өдөр эрхэм төрийн түшээ хүнтэй уулзах үеэрээ “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын дарга явлаа. Тэд одоо бүгдээрээ сайн явж байгааг харж байгаа биз дээ” хэмээн онгирч хэлсэн юм.

Ямартай ч Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Ц.Нямдорж өдий зэрэгтэй яваа нь Батж.Батбаяр гишүүнтэй бага ч гэсэн холбоотой бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих