Ой санамжийн тухай сонирхолтой 10 баримт

deja-vu-150x150
• 2001 онд эрдэмтдийн хийсэн судалгаагаар солгой хүмүүс илүү ой санамжтай байдаг нь тогтоогджээ. Тархин дахь мэдээллийг эргэн санахад гол үүрэг гүйцэтгэдэг холбогч эд нь солгой хүмүүст арай том хэмжээтэй байдаг юм байна.

• Хэдийгээр сонирхол татах сэдэв байсан ч насанд хүрэгсэд 20 минут л анхаарлаа төвлөрүүлж чаддаг байна.

• Насанд хүрсэн хүмүүсийн дурсамж ихэнхдээ 15-25 насанд нь эхэлдэг байна. Энэхүү ой дурсамжийн цохилтод бүх дурсамжийн 60 хувийг эзэлдэг ажээ.

• Тааламжгүй дурсамжийг арилгаж болдог гэнэ. Судлаачид “beta blocker” хэмээх эмийг санал болгож байгаа бөгөөд энэ нь таагүй дурсамжийг эргэн санах үйл ажиллагааг “цоожилдог” байна.

• Богино хэмжээний дурсамж нэгэн цаг хугацаанд долоон төрлийн мэдээллийг агуулж чаддаг гэнэ.

• Тархины гиппокампе/ hippocampus/ хэсэг нь дурсамжийн процесст чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ нь 80 насанд л саардаг бөгөөд мэдрэлийн судасны эсийн 20 хувь алдагдсан байдаг байна.

• Хүний царай тогтоохгүй буюу мартах үзэгдэл нь ой тогтоолтын ховор төрлийн гажиг (амнезии) бөгөөд “prosopamnesia” гэж нэрлэгддэг юм байна.

• Согтууруулах ундааны зүйл нь тархин дахь ой санамжийг удаан хугацаанд хадгалах үйл ажиллагаанд саатал учруулдаг. Тиймээс согтууруулах ундааг хэрэглэсний маргааш нь өмнөх оройнхоо явдлыг санахдаа муу байдаг ажээ.

• Харааны ой тогтоолт нь тийм ч баталгаатай баримт болж чадахгүй нь. АНУ-д 235 буруу ял шийтгэл оногдуулсан байсны 75 хувь нь баталгаатай биш буюу гэмт хэргийн гэрчийн царайг танилтаар илрүүлсэн хэрэг байжээ.

• Хэрэв хүний тархи хард диск байсан бол 2.5 петабайт (2.5 сая гигабайт) хэмжээтэй байх нь.


URL:

Сэтгэгдэл бичих