“Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалъя”

???????????????????????????????

Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах зорилгоор жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдрийг “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх” дэлхийн өдөр хэмээн тэмдэглэж ирсэн. 2013 оны хувьд уг өдрийг угтан Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд, чихрийн шижин өвчний оношилгоо, эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлүүдийн эрүүл хооллолт, хөдөлгөөн, дотоод шүүрлийн эмч нарт зориулсан сургалт зохион байгуулах зэрэг 10 гаруй ажлыг хийж байна.

???????????????????????????????Дэлхий нийтэд зүрх, судасны эмгэгээс шалтгаалсан нас баралтын 80 хувь нь чихрийн шижин өвчний хоёрдугаар хэв шинжээс үүдэлтэй гарсан байдаг аж. Монгол улсад 1999 онд чихрийн шижин өвчний тархалт 3 хувь байсан байна. Харин 2006 онд чихрийн шижин өвчтэй хүний түвшин 6,5 хувь, 2011 оны дүнгээр 8,2 болж өссөн нь манай оронд энэхүү өвчлөлийн тархалт хурдацтай явагдаж буйн илрэл юм.

Уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь хүний амьдралын зөв дадал хэвшил чухал бөгөөд эрүүл зөв хооллох, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, илүүдэл жингүй байх, хорт зуршлаас татгалзах хэрэгтэй аж.


URL:

Сэтгэгдэл бичих