“Номин”-гийн А.Шагдарсүрэн бэрүүдээ хоморголон халж, гэрийн авгай болгожээ

Уншигч та хэний тухай ярьж буйг гадарласан байх. Энэ бол “Номин холдинг”-ийн Еренхийлөгч Ш.Баярсайханы бизнесийн намтрын эхлэл хэсэг. Ээжийнхээ урласан сувинерүүдийг зардаг байсан “Номин-5″-ийн захирал электрон барааны салбар луу санамсаргүй хальтирсан нь ирээдүйн амжилтынх  нь эхлэл байсан гэдэг. Иймэрхүү намтар түүхтэй “Номин холдинг” өдгөө Монголын топ 10 аж ахуйн нэгээр тогтмол нэрлэгдэж, бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулж байна. Аль ч салбарын манлайлагч олны анхааралд байдаг бичигдээгүй хуулиар “Номин”-гийн  гэх тодотголтой сайн муу, сайхан муухай мэдээлэл хэвлэлээр хөвөрч байдаг. Энэ удаа ч гэсэн тус компанийн боловсон хүчний бодлоготой мэдээлэл дээдсийн хүрээнийхний цайны хачир болон амнаас ам дамжин хөвөрч явна. УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан А.Шагдарсүрэнгийнх гурван хүүтэйг уншигчид андахгүй. Тэр бүү хэл, томыг нь Ш.Уламбаяр, дундахыг нь Ш.Баярсайхан, багыг нь Ш.Энхбаяр гэдэг хэмээн торохгүй нэрлэх биз. Гавьяатын хөвгүүд тэдний гэр бүлийнхэн саяхныг хүртэл “Номин холдинг”-доо хүчин

зүтгэж, гэр бүлийн бизнесийн үлгэр жишээ болж явсан. Явсан гэдгийн учир нь “Номин холдинг”-ийн ТУЗ-ийн зөвлөх А.Шагдарсүрэн өнгөрсөн сарын 10-нд тун гэнэтийн гэмээр шийдвэр  гаргаж, бэрүүдээ ажлаас нь халж, гэртээ суухьп-үүрэгдсэн гэнэ. Энэхүү үймээнд бэрүүдийнх нь хамаатан садангийн хэдэн хүн өртөн ажлаасаа халагджээ. Чухам  юу экс гишүүнийг ийнхүү огцомдуулж, бэрүүдээ ажилгүйчүүдийн эгнээнд оруулсан нь тодорхойгүй ч ямартаа ч “Номин fashon” компанийн гүйцэтгэх захирал Амар /Уламбаярын гэргий /, Борлуулалт үйлчилгээний хэлтсийн гүйцэтгэх захирал Ганчимэг /Баярсайханы гэргий/, “Номин косметик” компанийн гүйцэтгэх захирал Мөнхцацрал / Энхбаярын  гэргий/ нар хадам аавынхаа шаардлагаар ажлаасаа чөлөөлөгджээ.

Гэнэтийн энэхүү шийдвэрийн шок гарч амжаагүй шахам байхад тус компанид ажилладаг бэрүүдийнх нь хамаатан садангууд “комоороо” халагдаж жирийн ажилчид нь айдаст автаад байгаа аж. Хэдийгээр энэхүү хэрэг явдлыг “олгой хагаравч дотроо” хэмээн нууцлахыг хичээж багйаа ч саваагүй нэгний сул үг салхинаас салхи дамжин өртөөлж явна.

Эх  сурвалж: Тэргүүн сонин


URL:

Tags:

Нэр: best essay writing service Огноо: 21 July 2018

Paris ne s’est pas fait en un jour. Pas a pas on va loin.

Сэтгэгдэл бичих