Бороо оруулдаг савдгийг, тог тасалдаг Зандан хөөж явуулна

Сүхбаатар аймгаас дөрвөн удаа сонгогдож УИХ-ын савдагуудын нэг болсон Ч.Улаан гишүүний эсрэг тэмцэгч

Ж.Батзандан хөдөлжээ. 16 жилийн турш олон аавын хүү, ээжийн охины маань мэгзэм тус болоогүй Улаан “савдаг”-тай дараа жил Зандан тулах юм гэнэ. Сүхбаатарчууд энэ удаад Улаан “савдгаасаа” салж магадгүй гэсэн шуум хөдөө хотгүй дэгдээд байна. Учир нь Батзандангийн рейтинг Сүхбаатарт их л өндөр байгаа юм байх. Харин Улаан сайд энэ явдалд ихэд сандарч энэ зун овоо хэдэн удаа бороо оруулахаар шийдээд байгаа ажээ. Юун бороо вэ гэж үү.  Ийм учиртай. 2008 оны сонгуулийн өмнө болсон явдал. Улаан сайдыг ирэхээр л учиргүй бороо ордог гэж байгаа. Харин Батзандан Сүхбаатарт ирээд телевизээр ярилцлага өгч эхлэнгүүт л тог тасарчихдаг болж. Сүүлдээ Батзандан Сүхбаатар явах тухайгаа хэнд ч хэлэлгүй, найзынхаа муу ямбий “Ланд 80” машиныг гуйгаад орой хэрд Сүхбаатарт очиж, айлаар ч оролгүй шууд телевизээр ярилцлага өгчээ. Тог тасалдаг савдгийн талынхан энэ удаад гэнэдсэн үү яасан, Батзанданг бараг 20 минут хэртэй яриулсны эцэст сая нэг тог тасарсан гэж байгаа. Энэ бол Батзандангийн Сүхбаатарын телевизээр гарсан хамгийн том амжилт байсан гэдэг. Үүнээс болж Сүхбаатарчууд “Улаан сайд ирвэл бороо орно, Батзандан ирвэл тог тасарна” хэмээн дуулдаг болцгоосон юм гэнэ лээ.

Я.Дөл


URL:

Нэр: Rudy Satava Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.