Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 6 сарын өмнө 70 000 төгрөгийг бүх оюутанд өгөөд, онц сурвал дахин нэмж мөнгө өгнө гэж амлаж байжээ /видео/

527-13844810272011-05-12press_big2УИХ-аар оюутны тэтгэлгийн журмыг өөрчлөх, чингэхдээ зөвхөн онц сурсан оюутнуудад л мөнгө өгдөг болох төсөл явж буй.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж огт байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.
Учир нь тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд ялалт байгуулахад хамгийн чухал нөлөө үзүүлсэн зүйлүүдийн нэг нь энэ оюутны 70 000 төгрөг гэгч байсан.
Оюутнуудын тэтгэлгээ авах картан дээр түүний зураг хэвлэгдэж, түүний сонгуулийн кампанит ажлын “LIKE” хөдөлгөөн оюутны тэтгэлэгт баярлалаа гэсэн сурталчилгаа хийж байв.
Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оюутнуудтай хийсэн уулзалтанд дээр ч “70 000 төгрөгийг бүх оюутанд өгөөд, онц сурвал дахин нэмж өгнө. Мөн оюутны тэтгэлгийн мөнгийг сар бүрийн 1-н гэхэд өгчихсөн байна. Л.Гантөмөр сайдтай яриад тохирчихсон” гэх мэтээр ярьж байсан нь бичлэгт үлджээ.

Э.Мягмар

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих