“Мобиком”-ын Ц.Болдбаатар О.Магнайгийн эсрэг хөдөлжээ

mobicom_6Монголын хамгийн баян эрхмүүдтэй сүүлийн нэг жил гаран хууль дүрэм сахиулахын тулд тулалдаж буй ШӨХТГ-ын дарга О.Магнайг хамгийн сүүлд “Миний сүлжээ” дэлгүүрийн эзэн Х.Ариунболд гэх эрхэм өрөөнд нь дайран орж ална хэмээн сүрдүүлсэн.

Гэтэл саяхан “Мобиком”-ын Монголын талын захирал Ц.Болдбаатар гэх нөхөр нэгэн томоохон студид маш их хэмжээний мөнгө амлан О.Магнайгийн талаар нэвтрүүлэг бэлдүүлж байгаа тухай баттай мэдээлэл олдсон байна. Тэрээр тэр нэвтрүүлгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацахын тулд телевизүүдэд их хэмжээний мөнгө төлж эхэлж байгаа аж. Монгол улсын хууль дүрмийг баян ч бай, ядуу ч бай хүн болгон мөрдөх ёстой гэсэн зарчмын шаардлага тавьдаг О.Магнайг ийнхүү ангуучлахаар шийдсэн нь тун удахгүй баримтаар дэлгэгдэх аж.

Олон нийтийн анхааралд төдийлөн өртөөд байдаггүй Ц.Болдбаатар гэх эрхмийн мэдэлд “Мобиком”, “Ньюком”, агаарын тээврийн “Изинис Эйрвэйз”, “Ньюком Проперти”, “Цэгц”, “Эй-Юу-Эм, “Клин Энержи Ази”, “Ньюком Майнинг Сервис” ХХК зэрэг компаниуд багтдаг. Тэрээр Азийн зургаан тэрбум ам.долларын хөрөнгөтэй эрхмүүдийн есдүгээрт дээрх компаниудын гол хувьцааг атгаж байдгаараа бичигдсэн аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ WWW.MEDEE.MN


URL:

Сэтгэгдэл бичих