”Чингис хот” болсныг албан ёсоор зарлалаа

Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн VI хурал болж өндөрлөлөө. Түүхэндээ анх удаа иргэддээ нээлттэйгээр хуралдсан тус хуралдаанаар Хэнтийн Хэрлэн сумыг Чингис хаан хэмээн нэрлэхээр болсноо албан ёсоор зарлалаа.
Энэхүү хуралд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Гарамгайбаатар, “Цагаан шонхор холдинг” компанийн захирал Ч.Энхтайван болон албаны бусад хүмүүс оролцов. Уг саналыг тус аймгийн ард иргэд 100 хувь дэмжсэн бөгөөд аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид хүндэтгэлийн чуулганыг зохион байгуулж, ийнхүү албан ёсоор нэрлэж байгаа юм.

URL:

Сэтгэгдэл бичих