Цагаан сараар гурван өдөр амрахыг дэмжлээ

Цагаан сараар гурван өдөр амрахыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Одоо мөрдөж буй хуулиар Цагаан сарын шинийн 1, 2-нд бүх нийтээр амрахаар заасан. Гэвч өргөн уудам газар нутагт тархан суурьшдаг онцлогтой манай ард түмний хувьд аав, ээж, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх, нутаг усандаа очих цаг хугацааг харгалзан нэг өдрийг нэмэх талаар хуулийн төсөл санаачлагч Су.Батболд танилцууллаа.

Цагаан сараар бүх нийтээр гурван өдөр амрахыг гишүүд дэмжснээр хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.


URL:

Сэтгэгдэл бичих