120 мянгатад цахилгаан шат бүхий явган хүний гарц барина

images94

Нийслэлийн автозамын газраас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу 120 мянгатын автобусны буудлын орчимд ирэх жилээс цахилгаан шат бүхий явган хүний гарц барихаар болжээ.

Уг байгууламж нь Хархорины гүүрэн гарцтай адил өндөртэй байх бөгөөд цахилгаан шаттай гэдгээрээ онцлог байх гэнэ. Цахилгаан шатыг ирэх оноос ашиглалтад оруулахаар Нийслэлийн автозамын газрынхан ажиллаж байгаа бөгөөд одоогоор хөрөнгө оруулалт нь шийдэгдэж, зураг төслийн ажлаа хийж байгаа юм байна.

index


URL:

Сэтгэгдэл бичих