Ираны цөмийн асуудлаарх шинэ хэлэлцээ найдвар төрүүлэхгүй байна

indexfdfddfСиньхуа агентлагийн мэдээ: Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 18-ны өдөр илэрхийлэхдээ, Иран болон Ираны цөмийн асуудлаарх зургааны улсын Швейцарын нийслэлд болох шинэ хэлэлцээ найдвар төрүүлэхгүй байна гэжээ.

Тэрээр Америкт айлчилж байгаа Туркийн Гадаад Хэргийн сайд Ахмад Давутолуг хүлээн авч уулзсаны дараа хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэхдээ, холбогдох талууд эхний шатан дахь хамтын ойлголцолд хүрэхээр чармайж байна. Ираны тал цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах гэсэн зорилтоо дэлхий нийтэд ойлгуулах нь хамгаас чухал болоод байгаа юм гэжээ.

Барууны орнуудын Иранд авч байгаа хоригийг хөнгөлөхийн тул Ираны тал зарим цөмийн төслөө түр зогсоохыг зургаан улс санаачлан, түүнчлэн яриа хэлэлцээгээр дамжин асуудлыг шийдвэрлэхийг хүссэн байна. Хоёр тал энэ сарын 7-9-ны өдрүүдэд Швейцарын нийслэлд хэлэлцээ хийсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Холбогдох талууд энэ сарын 20-ны өдөр дахиж хуралдахаар тогтжээ.

\Дүүрэнжаргал орчуулав\


URL:

Сэтгэгдэл бичих