Дэлхийн хүн амын 15 хувь бие засах газаргүй амьдарч байна

Дэлхийн хүн амын 15 хувь бие засах газаргүй амьдарч байна

Өнөөдөр дэлхийн бие засах газрын өдөр. Энэ өдрийг Дэлхийн хүн амын нилээд хэсэг ариун цэврийн боловсон бие засах газаргүй байгаад анхаарлыг хандуулахын тулд тэмдэглэж буй юм.

Өнөөдөр дэлхийн бие засах газрын өдөр. Энэ өдрийг Дэлхийн хүн амын нилээд хэсэг ариун цэврийн боловсон бие засах газаргүй байгаад анхаарлыг хандуулахын тулд тэмдэглэж буй юм. Энэ тухай НҮБ-ын Хүүхдийн сангийн сайтан дээр дурджээ.

Байгууллагын уламжилж байгаагаар, өнөөдөр дэлхийн хүн амын 36 % /2,5 тэрбум хүн/ боловсон ариун цэврийн өрөөгүй амьдарч байгаа бөгөөд өөр 15 хувь нь огт бие засах газаргүй амьдарч байна. Энэ байдал нь хүмүүсийн эрүүл мэнд, нэр хүнд, тойрон байгаа орчин болон нийгмийн хийгээд эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөөлж байна гэж ЮНЕСКО тэмдэглжээ.

Тус байгууллагаас гаргасан мэдээлэлд, жил бүр ариун цэврийн муу нөхцлийн улмаас суулга  өвчнөөр таваас доош насны 1,6 мянган хүүхэд өвчилж байна гэжээ. Төв Ази, тухайлбал, Энэтхэг, Балба болон Африкийн өмнө хэсгийн Сахар болоод арлуудын орнуудад ариун цэврийн нөхцөлүүд туйлын муу байна.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ


URL:

Сэтгэгдэл бичих