Мөрөнд согтууруулах ундаа борлуулах цэг зөвшөөрсөн хэмжээнээс 10 дахин их байна

images27ЭЖӨБХөвсгөл аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулдаг 500 гаруй цэг үйл ажиллагаа явуулж байгаа бол Мөрөн суманд 232 цэг үйл ажиллагаа явуулж байна.

Архи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй цэг олон байгаа нь гэмт хэрэг гарах шалтгаан болж байна гэж үзэн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс архины тусгай зөвшөөрлийг олгох талаар журмын төсөл боловсруулсан байна. Шинэ журмын төсөл батлагдсанаар тусгай зөвшөөрөлтэй бүх цэгийг атесталчилж хяналт тавин ажиллах гэнэ. Тухайлбал Мөрөн сумын хэмжээнд хүн амын тоон үзүүлэлтээс харгалзан 20 цэг согтууруурлах ундаа худалдан борлуулах ёстой боловч өнөөдрийн байдлаар 10 дахин их буюу 232 цэг байгаа нь тусгай зөвшөөрөл хэт хавтгайран олгогдсоныг харуулж байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа


URL:

Сэтгэгдэл бичих