Ерөнхийлөгчийн илтгэлээс засгийн газрын бодит төрхийг тольдохуй

“Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 24 жил морин дэл дээр давхилаа. Одоо мориноосоо буугаад ярилцъя” гэж өнгөрсөн бямба гаригт уриалав. Манай эдийн засгийн байдал хүндэрч, амьдралын өртөг нэмэгдэж иргэдийн бухимдал туйлдаа хүрээд байна.
Ахмадуудын цалин, тэтгэврээс авахуулаад дохио дуугаргах байтугай хашгирмаар асуудал цөөнгүй бий. Энэ үүднээс Ерөнхийлөгч Засгийн газар дорвитой ажил хийхгүй байгааг хэлэлцүүлгийн үеэр хайр найргүй шүүмжилсэн биз.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр, “Нэг жил гаруйн хугацаанд бид 2.5 их наяд төгрөгийн хохиролтой амьдарчээ. Улсын төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасрахаар байна. Хүний хөгжил сандаа бид нэг их наяд төгрөгийн өртэй. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өр 8.4 их наяд буюу 49.5 хувьд хүрчихсэн” байна.
Энэ бол манай төр засгийн бодит төрх. Үүнийг хувиргах хүсэл харин Засгийн газрын зарим гишүүдэд байх шиг. Ерөнхий сайд уулзалт, зөвлөгөөн болгоноор монгол гэдэг айлын аж амьдрал өөдлөн дэвжиж байна. Энэ нь Засгийн газар сайн ажиллаж байгаагийн илрэл хэмээн сайрхан ярьдаг нь Ерөнхийлөгчийнхтэй тэс хөндлөн зөрөв.
Өнгөрсөн жилийн 2.5 их наяд төгрөгийн хохирлыг 2.9 сая иргэн бүрт хуваахад нэг хүнд 863 мянган төгрөг гарч байгааг энэ үеэр дуулгасан. Эдийн засгийн тооцоо судалгаагүй харалган бодлогын балаг иргэн бүрт тусчээ. Ийм муу дүн гарна гэдэг Засгийн газар, УИХ энэ хэмжээнд ажилласан гэсэн үг.
Тиймээс Ерөнхийлөгч төрийн үйл ажиллагааг сайжруулахад Засгийн газар, УИХ юуг анхаарахыг тус бүрд зааварчлав. УИХ-ын тухайд Ерөнхийлөгч, Засгийн газраас томи логд дог албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлэх, зогсоох, чөлөөлөх, огцруулах зэ рэг хариуц лагын тогтолцоог ажиллуулах, жил бүр алдагдалтай төсөв батлахгүй байх.
Төсвийн тогтвортой байдлын хуулийг тууштай мөрдөн төсвийн сахилгыг чангатгах хэрэгтэйг дурдлаа. Түүнчлэн УИХ- ын гишүүдийг төсөвтэй холбоотой хууль санаачлахаар зүтгэдгээ болихыг хатуу анхааруулсан юм. Харин Засгийн газарт яаралтай хийх 12 ажил байгааг нэрлэлээ.
Юун түрүүнд эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангадаг болох нь чухал зорилтуудыг нэг гэв. Үүний дараа төмөр замын бүтээн байгуулалтаа хурдасгаж шинэ төмөр замаа барихыг үүрэгдэв. Шатахууны хараат байд лаас гарахын тулд дотоодын хэрэгцээгээ шатахуунаар хангах асуудлыг дорвитой ярилц.
Дараа нь дотоодын нөөцөд тулгуурласан үйлдвэрлэлийг одооноос эхлүүлэх хэрэгтэй гэсэн юм. Ерөнхийлөгч Засгийн газарт хэд хэдэн муухай дутагдал байгааг нуулгүй хэллээ. Үүний нэг бол УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болж байгаа явдал гэлээ.
Тэрбээр өмнө ч энэ тухай нэг бус удаа ярьж, эрх мэдэлтнүүдийг загнаж хангалттай шоудсон учраас иргэд түүний энэ шаард лагад үл итгэсэн байдалтай хүлээж авсан. “Чингис” бондын хуваа рилалтад Засгийн газар оролцохгүй байх нь дээр гэх санааг ч цухуйлгаад амжсан.
“Оюутолгой”, “Таван толгой” компа нийг тойрсон хэл ам дагуулсан асуудлаа шийдвэрлэн үндэсний мэргэжлийн зөвлөх баг, үндэсний төслийн санг бий болгох шинэ санал дэвшүүллээ. Засаг өөрөө төсөл хийж, санхүүжилтийг нь салбар, салбарт зувшуулах шаард лагагүй гэдэг үүднээс ийм санал гаргасан байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл хөтөлбөрийн ачаар иргэд өнөөгийн төр засгийн үнэн төрхийг улам тод харлаа. Засгийн газрын тэргүүн бүхнийг өөдрөгөөр төсөөлж, хоосон мөрөө дөж байгааг Ерөнхийлөгчийн илт гэл харууллаа. Үнэндээ төр засгийн үйл ажиллагааны бодит байдлыг толинд харуулсантай ижил зүйл боллоо.
Ц.Анир
Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих