Дөрвөн үсэг гээгдсэнээр…

Сүүлийн үед кирилл бичгийн цагаан толгойноос дөрвөн үсгийн хэрэглээг хасна гэдэг яриа олны анхаарапд ороод байгаа. Энэ анх МУИС, МУБИС-ийн монгол хэл шинжлэлийн эрдэмтэд нийлээд зөв бичгийн дүрмээ өөрчлөхөөр болж, “ъ, ь, щ, й” үсгийг монгол хэлний дүрмээс хасч, төрийн хууль болгон мөрдүүлэх талаар ярьснаас эхлэлтэй.
Эрдэмтэд үүнийгээ бага насны хүүхдэд таарсан ойлгомжтой аргаар монгол хэлээ заах зорилготой гэж тайлбарласан байна лээ. Тухайлбал, холбогдъё гэдэг үгийг хүүхдүүд ихэвчлэн холбогдоё гэж бичээд байдгыг л зөв болгох юм уу даа. Гэвч үүнийг нь олон хүн эсэргүүцэж байна.
Хэрэв ийм явдал болбол сургуулийн сурах бичгүүдийг нийтэд нь өөрчлөх, багш нарыг давтан сургах, бичиг баримтаа шинэчлэх гээд ардаа олон асуудлыг дагуулна. Мөн харьяа, харъя гээд тэмдгээрээ утга нь салаалдаг олон үг адилхан бичих болох юм.
Хамгийн хэрэггүй гэгдсэн Щ үсэг ч олон хүний регистерийн дугаарт орсон байгаа. Харин МУИС-ийн багш нар энэ талаар мэдээлэл өгөхөөс цааргалж байна. Үүнийг нь Боловсролын дэд сайд энэ талаар хамаагүй ярихгүй байх үүрэг өгсөн гэх нь ч байна.
Ерөнхийдөө Ц.Дамдинсүрэнгийн шавь хэмээх эрхмүүд хуучин монгол хэлийг ашиглах сонирхолтой Б.Ренчин багшийн шавь нарын хийж буй ажил энэ гэлцэж байгаа.
Хэл бичгийн эрдэмтдийн амбиц, маргаанаас болж 70 гаруй жил хэрэглэсэн цагаан толгойд гар хүрвэл эдийн засгийн хувьд ч, хүүхдүүдийн толгойг эргүүлэх талаасаа ч “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох” гэдэг шиг юм болох вий гэж зовних хүн ч олон байна.
Ж.Баяр
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих