Өргөст хэмх хордлого тайлахад тусалдаг

indexfdfddfsОлон хүн өргөст хэмхэнд уснаас өөр юм байхгүй гэж үздэг. Гэтэл өргөст хэмх С, В-1, В-2 зэрэг аминдэмээр баялаг төдийгүй эрдэс давс ихтэй аж. Энэ нь ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх элдэв хордлогыг тайлахад тусалдаг байна. Өргөст хэмхийг зүрх элгэнд ч сайн гэж үздэг.

Ялангуяа, турах сонирхолтой хүмүүс өдөрт нэг кг даршлаагүй өргөст хэмх идвэл жингээ хасахад нь тустай гэнэ. Мэдээж, нэг кг өргөст хэмх нэг дор идэх хэрэггүй л дээ.

Хүн өдөрт гурван удаа хооллодог. Энэ үедээ л өргөст хэмх бага багаар идэхэд аяндаа хэрэг болдог аж. Гүйцэд боловсроогүй жижиг өргөст хэмх бүр ч ашигтай байдаг. Гэхдээ ходоодны шархтай хүмүүс шинэ өргөст хэмх идэх хэрэггүй гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих