Эцэг, эхчүүд эргүүл хийнэ

“Сургуулийн эргүүл” буюу “School police” шинэ төслийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлөөс хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төслийн нээлтийн ажиллагаа арваннэгдүгээр сарын 21-ны 09.00 цагт нийслэлийн Иргэний танхимд болох бөгөөд нээлтэд НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Батжаргал оролцох ажээ.

Энэ үеэр “School police” төсөл, сургуулийн эргүүлийн ажиллах журмыг танилцуулж,ЕБС-ийн сургуулийн удирдлагуудад эргүүлийн хантааз хүлээлгэн өгөх юм байна.

“School police” төслийн талаар товчхон танилцуулбал энэхүү төсөл нь эцэг, эхчүүд жилдээ нэг удаа хүүхдийнхээ сургуулийн орчинд эргүүл хийснээр хүүхдүүд гэмт хэрэгт өртөхгүй, хохирохгүй байх орчинг бүрдүүлэх гол ач холбогдолтой юм. Ингэхдээ эцэг эхчүүдэд хүндрэл чирэгдэл багатай, хүүхдүүд аюулгүй орчинд байх нөхцөл бололцоог бүрдүүлэхийг зорьж байгаа гэнэ. Түүнчлэн Цагдаагийн албаны эргүүл, гэрэлтүүлэгтэй, камержуулсан гудамж талбай, нийтийн эзэмшлийн орчинд гэмт хэрэг, зөрчил бага гардаг шиг зохион байгуулалттай эцэг эхчүүдийн эргүүл гарснаар тухайн сургуулийн орчинд аюулгүй орчин бүрдэх юм.


URL:

Сэтгэгдэл бичих