Гэр бүл зохиоход анхаарах 7 зүйлс

49

  1. “Түүнтэй би зохицоод амьдраад байж чадна шүү гэсэн хүнтэйгээ бүү гэрлэ. Түүнгүйгээр би амьдарч чадахгүй нь гэсэн хүнтэйгээ гэрлэ” гэж нэгэн хүн хэлсэн байдаг. Энэ бол маш их үнэн үг. Бие биедээ маш их хайртай хүмүүсийн хувьд ч гэсэн гэр бүлийн амьдрал заримдаа амаргүй байдаг бол, суурь муутай /өөрөөр хэлбэл яваандаа болох байлгүй дээ гэсэн бодолтой бол/ гэр бүлийн амьдрал там мэт болж хувирна.
  2. Аашийг нь тэвчиж чадахгүй хүнтэйгээ бүү гэрлэ. Түүнийг чи өөрчилж чадна гэж бүү найд. Хүүхэд насанд төлөвшсөн, амьдралынх нь загвар болсон занг засахын тулд, та бүхнийгнурааж, бүгдийг шинээр эхлүүлэх хэрэгтэй болно. Үүнд цаг хугацаа маш их шаардагдна. Үерхэх богино хугацаандаа та занг нь тэвчиж чадахгүй бол насан туршдаа яаж тэвчих вэ? Ялангуяа мөнгөнд болгоомжгүй ханддаг, хэт өөрийгөө бодсон зантай, бухимдсан үедээ хэрцгий авирладаг бол нилээн нухацтай бодож, шийдэх хэрэгтэй.
  3. Яаран эсвэл гэнэтийн байдлаар бүү гэрлэ. Харин сайн залбирч, тунгаан бодоорой. Үерхэж буй хугацаандаа хосууд бие биедээ таалагдахын тулд хамаг сайн чанраа гаргадаг. Иймд өнгөн талыг нь бус дотоод сэтгэлийг нь танихын тулд цаг хугацаанд зай тавьж өгөөрэй.
  4. Төгс нэгэнг бүү хай. Бүгд л учир дутагдалтай, гэхдээ таны хайж буй хүн чинь хамт амьдарсны дараа таны хүсдэг, дуртай зүйлийг тань хийх л болно. Учир нь тэр танд хайртай.
  5. Гэрлэхээсээ өмнө бүү хамт амьдар. Ингэх нь завхайралт төдийгүй Бурханы хуулийг зөрчиж буй хэрэг юм. Гэрлэхээсээ өмнө хамт амьдарч байсан хүмүүсийн 50 орчим хувь нь салдгийг судалгаа харуулсан.
  6. Хэт залуудаа бүү гэрлэ. Төлөвшиж,тогворжиж, өөрийгөө хянаж чадахуйцнасанд хүрсэн үедээ гэрлэ.
  7. “Болно / Чадна” гэж сэтгэлдээ бат шийдээд гэрлэвэл үнэхээр аз жаргалтай, тогтвортой хайр болж чадна.

URL:

Сэтгэгдэл бичих