Анхны шөнө 18+

dv2174024  Чи анхныхаа хавьтлаар ч жирэмсэн болж болно. Хөвгүүдийн хувьд хэдий хэвлийдээ хүүхэд тээхгүй ч хүсээгүй жирэмсэлт эрчүүдэд ч хамаатай.

Бэлгийн амьдралд хараахан туршлагажиж амжаагүй эл үед чинь жирэмсэлтээс найдвартай сэргийлэх ганц арга нь бэлгэвч юм шүү.

Сексийн дараа орноосоо огло харайн үсэрч дэвхрэх нь жирэмсэлтээс хамгаалахгүй. Анхны хавьтлаар бэлгийн замаар дамжих халдварууд, тэр ч байтугай ХДХВ/ДОХ-ын халдвар авч болно.

БЗДХ, ХДХВ/ДОХ болон хүсээгүй жирэмсэлтээс 100 хувь найдвартай хамгаалах ганц арга нь бэлгийн харилцаанд орохгүй байх. Энэ нь өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд ч хамаатай.

Гэв гэнэт л эр хүн эсвэл “том” эмэгтэй болчихгүй гэдгийг үргэлж сана.


URL:

Сэтгэгдэл бичих