Америкийн хамгийн тачаангуй залуу ”Адам Левин”

“Maroon 5” хамтлагийн гоцлол дуучин Адам Левинийг “Энэ цаг үеийн хамгийн тачаангуй залуу” хэмээн “People” сэтгүүл нэрлэсэн байна. Тэрээр үүнийг сонсоод “Энэ үнэхээр сонирхолтой санагдаж байна. Би юу ч мэдээгүй шүү дээ. Тэднийг эхлээд надаар тоглож байна л гэж ойлгосон. Гэтэл тэд үнэн гэдгийг надад хэлсэн үнэхээр гайхалтай содон мэдээ байлаа” хэмээжээ. Адам Левин нь “Voice” шоуны шүүгч бөгөөд царайлаг, авьяастайгаараа олон бүсгүйн сэтгэлийг татдаг юм. Гэвч түүний сонголт “Victoria Secret”-ийн модель Бехати Принслүү байж, тэд саяхан сүй тавьсан билээ.



URL:

Сэтгэгдэл бичих