Д.Энхбат: 50 саятай нь УИХ-д орж, 200 саятай нь дэд сайд болно

Сонгогдох, сонгох эрх мөнгөтэй хүнд хамааралтай байгаа нь сонгуулийг бохирдуулж буй гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз ээ. УИХ-ын гишүүн Д.Энхбат, Монголд сонгуульд нэр дэвшиж байгаа зуу зуун хүн өөрийгөө сурталчилж айл бүрээр явж байна. Энэ бүхний зардлыг хүнээс гуйж, хулгайн замаар олж байгаа. Үнэхээр л олон нийтийн ажил юм бол олон нийтийн зардлаар явах ёстой. Яагаад заавал 50-100 сая төгрөг цацаж байж сонгуульд орох ёстой юм бэ. Эцсийн эцэст энд төрийг худалдаж авах процесс явагдаж байна. Тавин саятай нь УИХ-д, 200 саятай нь дэд сайд болно гээд явж байна. Тэр 50, 100, 200 сая төлсөн хүмүүс мөнгөө хэд нугалж авдаг байхгүй юу. Тэгэхээр одоо бохир улс төр, олигархи гэдэгт гайхаад хэрэггүй. Анхнаасаа мөнгө төлсөн нь засагт гар гэж дүрмээ хийсэн. Төрөөс намуудыг санхүүжүүлдэг болъё гэхэд ихээр бодоход ИЗНН нам жилд 100 сая, нөгөө хоёр том нам тус бүр тэрбум төгрөг авъя л даа. Өнөөдөр нэг тэрбум төгрөгийг нэг дэд сайд авч байна. Энэ бүхнийг зогсоохын тулд цагдаа, шүүгч, манаачдаа мөнгийг нь өгөх ёстой. Эсрэг тохиолдолд мөнгөтэй нь төрд орж ир, хэнд ч мөнгө өгөхгүй гээд явъя. Тэгвэл дандаа мөнгөтэй хүмүүс төрд орж ирнэ. Тэд хэзээ ч үнэгүй юм хийхгүй. Шархаа 10 дахин нугалаад гарна хэмээн хэлж эрх мэдэлтнүүдийн булхай луйврын зах зухаас илчлэх шиг боллоо.

Д.Туяа
Now.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих