АН vs МАН vs бие даагч

cober-600x469

АН-ын гишүүн Р.Амаржаргалыг УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ гаргасантай зэрэгцээд УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог Сүхбаатар дүүргээс нөхөн сонгуульд өрсөлдөх магадлалтай эрхмүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэрлээд эхэлсэн.
Хамгийн ихээр олны анхаарлыг татаж буй эрхмүүд бол АН-аас Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Эрдэс мгл захирал Да.Ганболд, Ерөнхий прокурор Д.Дорлигжав харин МАН-аас Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг, хотын орлогч дарга асан Ц.Цогзолмаа нар бол  бие даан нэр дэвшихээр дуулдаж байгаа ШӨХТГ-ын дарга О.Магнай, ШӨХТГ-ын дэд дарга Н.Ариунболд, “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуу нар юм.

Бие даан нэр дэвших гурвын  хувьд Засгийн эрх барьж буй АН болон Сүхбаатарын үүсгэн байгуулсан 90 жилийн түүхтэй МАН гэсэн хоёр том намтай хүч сорин АНМАН өрсөлдөх ширүүн тулаан болох нь гарцаагүй юм.

 

Д.Дарам


URL:

Сэтгэгдэл бичих