Атар талхан дотроос гарсан цустай идээтэй шархны лент юу болсон бэ?
Үйлдвэр дээр нь шалгалт хийж шийдвэрлэхийг үүрэг болгов
Сонгино хайрхан дүүрэг, Жанцангийн буудал дээр байрлах” Саруул” нэртэй дэлгүүрээс 2 ширхэг Атар талхийг өчигдөр аваад идэхээр зүстэл дотроос нь цустай идээтэй шархны лент гарч байна. Үйлдвэр дээр нь өнөөдөр очоод хэлтэл хүлээж авахгүй хэл амаар доромжилж байна. Яаралтай шалгаж арга хэмжээ авч өгнө үү. /Иргэнд баримт байгаа болно/.
Шийдвэрлэлт: Гомдлын дагуу шалгахад СХД-ийн 9 дүгээр хорооны “Саруул” нэртэй дэлгүүрээс уг талхыг худалдан авсан болохыг тодорхойлсон гарын үсэгтэй бичиг паданыг гомдол гаргагчийн авчирсан баримттай /Атар өргөө гэсэн хаяг шошготой талх талхны дотор цустай шархны лент наалдсан харагдаж байсан / хамт ХУД-ийн МХХ-ийн Хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч А.Дугаржавт мэдэгдэж харьяаллын дагуу үйлдвэр дээр нь шалгалт хийж шийдвэрлэлтийн хариуг эзэнд нь хүргүүлэхийг үүрэг болгосон.
Гомдол үндэслэлтэй байлаа.
МХЕГ
URL: