“Барьцгүй этгээд” буюу Дорнодын гишүүн Х.Болорчулуун

40020126714460

Дорнод аймгаас бие даан нэр дэвшиж зөөлөн сэнтийд заларсан Х.Болорчулууныг нутгынханаас нь өөр хүмүүс бараг танихгүй байж мэднэ. УИХ-ын “бор төлөг”-ийг нэгээр нэмсэн тэрээр “хэлгүй гишүүд”-ийн тоогч давхар нэмсэн түүнийг улс төрийн хүрээнийхэн нь “барьцгүй этгээд” гэж нэрэлдэг аж.

Учир нь Х.Болорчулуун анх Дорнодын бизнесмэн байхдаа эрх ашгаа даатгаж, тухайн үедээ нутагт нь хүчтэй байсан Иргэний Зориг намд элсэж идэвхтэн гишүүн нь болж явсан нэгэн. Гэтэл салхи эргэж ИЗН нь нутагт нь нөлөөгөө алдаж М.Зоригт гишүүн Сүхбаатар аймаг руу дайжиж одсонд маш их ганцаардаж улс төрийн хамгаалалтгүй болсон гэх.

Ингээд мань найдваргүй этгээд маань  ялалтын улаан тугаа мандуулсан  МАН-д элсэж намын дарга, ерөнхий сайд Сү.Батболдод тал олж байгаад  тухайн үед аймгтаа хувиарлагдсан хамаг л тендер төсвийг халааслах болсон гэж яригддаг.

Ингээд аймагтаа тэргүүн баяны нэг болсон тэрээр улс төр гэдэг бялууны зах зухыг амсах болсоны хувиар карериа өсгөхөөр шийдэж “унаж яваа бөх” намынхаа  эсрэг “салаавч өгөөд” , намын улаан батлахаа хаяж бие даасан юм.

Энэ нь ч онож мань эр аз байвал ёозгүйгээр цохино гэдэг болов. Гэнэн цайлган Дорнодчууд нутгийн хүүдээ итгэл өгөв. “Найдваргүй этгээд” гишүүн болж Улаанбаатарт төвхнөв. Ингээд л сулаг алдарсан гэхэд болно … Нутгийн сонгогчдийн хүлээлт, аймгийн их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт царцав…

Эцэст нь Дорнодчууд гадны хүнд санал өгч болохгүй, нэг өдөр л хаяад яваад өгнө, бие даагчид санал өгч болохгүй, ганцаардаад юу ч хийж чадахгүй, нам намын яс горьдсон нохой шиг амиа хоохойлоод явдаг юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон биз.

Одоо Х.Болорчулуун гишүүн Н.Алтанхуяг сайдын хавьцаа байнга эргэлдэж хэдэн хамаатан садан төрөл садангаа гайгүй албан тушаалуудад тавиулсан шиг амжиргаатай яваа сурагтай.

Магадгүй тун удахгүй  АН-ын гишүүний үнэмэлэх авахаас ч сийхгүй этгээд гэлцэж байна.  Ийм л “Я” намын буюу “Ялсан намын” гишүүн арга зальтай найдваргүй этгээдүүд Монголын улс төрд богино зайнд хурдалж байна даа.

Гэхдээ Монгол хүний саруул ухаанд итгэж байна. Ийм найдваргүй этгээдүүд холын зайнд хэн ч биш болж хоцорно доо…

Таталсан: Бичээчхүү

Эх сурвалж: www.fact.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих