Танхай залуугийн насаараа шоронд явахаас өмнөх бичлэг

гэмт-хэрэг-11-600x301

Нью-Йоркийн Жамайка дүүргийн Maracas Lounge-ийн ойролцоо нэгэн цагдааг 29 настай Хайден Холдер хэмээх эр зэрлэгээр зодож, комд оруулжээ. Холдерт зодуулсан цагдаа Мухаммед Дин нь тухайн үед дүрэмт хувцасгүй, эхнэрээ дагуулан явж байжээ. Бичлэг дээр Дин эхлээд маргалдахаас зайлсхийж холдож буй нь харагдана. Гэвч Холдер араас нь нэхэж очоод толгойд нь хүчтэй цохиж, унасныхаа дараагаар хэдэн арван удаа зэрлэгээр зодохыг харсан хүмүүс хөөргөн хашгирч байгаа нь дуулдана.

Холдер цагдааг зодсныхоо дараагаар айсандаа машиндаа орж нуугдсан эмэгтэйн машины цонхыг гараараа цөм цохих гэж оролджээ. Гэвч азаар цонхыг хагалж дийлээгүй тул эргэж ирээд нөхрийнх нь толгойг газарт савж танхайрсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих