Олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ буурав

Олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ өчигдөр буурчээ. Энэ нь Грекийн Засгийн газар Европын холбооноос санхүүгийн тусламж хүсч буй асуудалтай холбоотой аж.

Түүнчлэн АНУ-ын эдийн засаг тааруухан байгаа тухай мэдээлэл цацагдсанаас тус улсын газрын тосны эрэлт буурна гэх хүлээлт бий болжээ.

Энэ нь мөн л газрын тосны үнэд нөлөөлсөн байна. Нью-Иоркийн Худалдааны бирж дээр ирэх сард нийлүүлэлтэд гарах нэг баррель газрын тосны үнэ 97.71 ам.доллар болжээ. Харин Лондоны “ICE” бирж дээр нэг баррель нь 112.53 ам.доллар болсон байна.

Дашрамд дурьдахад, брэнт маркийн газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 29 хувиар өсчээ.


URL:

Сэтгэгдэл бичих