Усалж, тордоод ургадаггvй улстєрчдийн мод

Юуны vр тарина, тvvнийгээ хураана гэдэг. Улстєрчдийн тарьсан мод хэр ургадаг бол. Хэн хэн ямар мод бут тарьж, ургуулан, ургацаа алдалгvй авч яваа бол. Улстєрчдийн тарьсан тариа ногоо, мод бутанд байгалийн хvчин зvйл тэр бvр шалтгаалахгvй гэж бодож болох ч єєрєєс vл хамаарах “ган зуд” тохиолдохыг алийг тэр гэхэв.

Манайхны тухайд улс тєрд хєл тавьж байгаа нь ч хашир, туршлагатай улстєрчид нь ч сонгогчдод тариа тарих аргыг зааж єгєхєєсєє илvvтэй тарьсан ургацаасаа бэлэн будаа гурилыг хэдий хэмжээтэй єгєхєє сонгогчдод амласаар гарч ирдэг.

Гэхдээ энэ єгєх гээд байгаа тариа будаа нь єєрсдийнх нь бус єрєєлийн, бvvр тодруулаад хэлбэл улсын данстай байдаг “онцлог”-той. Тойргийн сонгогчдодоо єгч байгаа хувь улстєрчийн хаялгын улсын тєсєвт тусгагдсан, эсвэл олон улсын тєсєл хєтєлбєрийнх байдаг. Vнэндээ тэд ємнє нь ямар vр тариа ургуулж, хураан авч байсан, цаашид ургацаа алдалгvй, хэрхэн хамгаалж, єсгєж, vржvvлэх нь тодорхой бус л даа.

Тэгээд ч хувийнхаа ургацаас олон нийтэд хvртээгээд байдаг бэлтэй аавын хvv хуруу дарам цєєн. Хувийн хєрєнгєнєєсєє илvvчлэн, олны алгыг дээш харуулах vе нь ердєє сонгуулийн сурталчилгааны 45 хоногийн хугацаа. Ингэхдээ тэд сонгогчдын гар дээр мєнгє тавьсан сураг дуулддаг. Зарим нь ч бvvр телевизийн камерт єртчихсєн, мєнгє тараагаад явж байгаа нь харагддаг.

Парламентын дийлэнх тогтолцоотой болсон эхний арван жилд улстєрчид нийгмийн нийтлэг шинжтэй асуудлыг мєрийн хєтєлбєртєє тусган, амладаг байсан бол сvvлдээ арга нь нарийссаар тодорхой зvйлийг амладаг болсон. 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН /хуучнаар/ “Тєрєє хямралаас, тvмнээ ядуурлаас гаргана” гэж уриалж байлаа.

Энэ нь тухайн vед нийгмийн хvсэн хvлээсэн асуудал байсан учраас тэд 2000-2004 оны парламентад vнэмлэхvй олонхийн суудал авч чадсан. Vvнээс хойшхи хоёр удаагийн парламентын сонгуульд мєнгєний амлалт тасарсангvй. “Хvvхэд бvрт cap бvр 10 мянган” тєгрєг олгохоор амласан “Эх орон-ардчилал” эвслийн ханш 2008 оны сонгуулиар иргэн бvрт 1.5 сая тєгрєг олгох хvртлээ хєєрч, халуурав.

Энэ нь улстєрчдийн тарьсан мєнгєний мод ургаж тєлжєєд vр шимээ єгсєндєє бус. Ханш нь єссєн ч улсын тєсвийг улайсгасан тоо байлаа. Vнэндээ “Алаагvй баавгайн арьсаар дээл хийж єгнє” гэгч болж, сонгогчдын итгэл дээр тоглосон улстєрчдийн ээлжит тоглолт байсан.

Зєвхєн энэ оны тєсвєєс “Хvний хєгжлийн сан”-д иргэдэд амласан амлалтаа биелvvлэхийн тулд 805 тэрбум тєгрєгийг хуваарилаад байна. Энэ мєнгєєр шинэ цахилгаан станц, аймаг бvрт эмнэлэг, сургуулийн барилга, сум бvрт цагаан идээ боловсрууЛах vйлдвэр байгуулах боломжтой байсан гэж эдийн засагчид судалгаагаар нотолсон байсан. Vнэндээ энэ мєнгє єнєєдєр иргэдийн гар дээр очсоноор єрхийн vйлдвэрлэл хєгжих бус гарын салаагаар л урсан алга болж байна. Нэг vгээр улс 805 тэрбум тєгрєгийг салхинд хийсгэлээ.

Тиймээс улстєрчдийн тарьсан “мєнгє” улсын бvтээн байгуулалтаас чангаасан шийдвэр байлаа. Нєгєєтэйгvvр тэд єнгєрсєн хугацаанд єєрсдийн хvсэл мєрєєдлийн мєнгийг харин ч тарьсан шиг тарьсан байх аа. Хэрвээ улс тєрд єєрсдєдєє “мєнгє” тарьж чаддаггvй бол юунд дахин дахин тєрийн тvшээгийн зєєлєн суудал руу тэмvvлэх билээ дээ.

Єнєєдєр тэд сонгуулиар амласан мєнгєє єгєх гэж улсын тєсвийг батлахдаа ирээдvйгээс олох орлогоор хамжсан. Гэхдээ мєнгє тарина гэдэг ямар хэцvv болохыг тєрийн тvшээд бага сага ч болтугай ойлгоо биз.

Тиймдээ ч сонгуулийн хуулиндаа улс тєрийн хvчин, бие даан нэр дэвшигчид мєнгєний амлалт єгєхийг хориглосон заалт оруулахаар болоод байгаа хэрэг. Vнэндээ услаад, тордоод ч ургуулж чадаагvй мєнгєний модондоо улстєрчид єєрсдєє хуулиар хориг тавилаа. Хоёр парламентын сонгуулийн хооронд улс тєрийн хvчнvvд мєнгєний мод тарьсан ч ургуулж чадсангvй.

Тиймээс ирэх сонгуульд ямар мод манай хєрсєнд тохирох, сонгогчдын эрс тэс уур амьсгалд дасан зохицож ургаж чадах ямар тєрлийн vр тариа, мод бут байвал зохих вэ гээд тархиа гашилгаж суугаа нь тодорхой. Ямартай ч тэд мєнгєний мод л амлахгvй байх. Уг нь тарьсан модныхоо vр жимсийг сонгогчдод тараах бус, тарьж ургуулах аргыг нь зааж єгвєл vржиж тєлжих нь хурдан бус ч дараа дараагийн сонгууль хvртэл хатаж гандаад салхинд хийсчихгvй сайн талтай юмсан.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.