Шинэ жилийн баярын сүлд модны гэрлийг 12 сарын 15-нд асаана

suld modНийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 11 сарын 23-ны өдөр болж, Шинэ жилийг угтах, тэмдэглэх Нийслэлийн ажлыг хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар шинэ жилийг угтах, тэмдэглэх Нийслэлийн ажлыг хэсгийг байгуулахаар болж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэлийг ажлуулахаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар боллоо. Энэ жилийн хувьд шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг 12 сарын 15-ны өдөр, хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баярын цэнгүүнийг 12-р сарын 31-ний өдөр их эзэн Чингис хааны талбайд хийхээр төлөвлөжээ.


URL:

Сэтгэгдэл бичих