American Мusic Awards шилдгүүдээ шалгарууллаа

American Мusic Awards шилдгүүдээ шалгарууллаа

Лос-Анжелос хотноо өчигдөр шөнө 39 дэх удаагийн “American Мusic Awards”-ын шагнал гардуулах ёслол болж, шилдгүүдээ тодруулжээ.

Кантри дуучин Тейлор Свифт энэ наадмаас “Оны жүжигчин”, “Шилдэг кантри дуучин”, “Шилдэг кантри цомог” зэрэг шагналыг хүртжээ.

Тэрбээр Леди Гага, Кэти Перри, Рианна, Жастин Тимберлейк нартай “Оны жүжигчин” номинацид өрсөлдөж, хамгийн олон санал авсан аж.

Түүнчлэн дуучин Жастин Тимберлейк таван номинацид нэр дэвшиж, “Оны поп, рок жүжигчин” шагналыг хүртжээ.

Энэ жилийн наадмын гэнэтийн бэлэг нь нь залуу дуучин Ники Минаж “Шилдэг хип хоп дуучин”, “Шилдэг хип-хоп цомог” номинацид тэргүүлсэн явдал байлаа.

“Pink Friday” цомгоороо уг шагналыг хүртсэн тэрбээр Канье Уэст, Лил Уэйн, Jay-Z нарын өмнө гишгэлээ. Түүнчлэн “Maroon 5” хамтлаг “Шилдэг рок хамтлаг”, дуучин Бруно Марс “Шилдэг поп дуучин”, дуучин Рианна “Шилдэг R&B дуучин”, “Шилдэг R&B цомог”-ийн шагнал хүртжээ.

Энэ наадамд нэр дэвшигчид болон ялагчдыг интернет санал хураалтаар тодруулдаг. Шагнал гардуулах ёслол Лос-Анжелосын “Нокиа” театрт болжээ.  Гурван цаг үргэлжилсэн ёслолыг “ABC” телевиз шууд дамжуулан хүргэсэн байна.

Х.Шинээ /gogo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих