МУГЖ Д.Хүрлээгийн охин Намуунаа, “Mixx” хамтлагийн дуучин Гүнчин-Иш нар эргэн нийлжээ

 

gosМУГЖ Д.Хүрлээгийн охин загвар өмсөгч Х.Намуун аавынхаа буянаар асар богино хугацаанд  гэнэт олны танил болсон. Ирээдүйтэй загвар өмсөгч гэгддэг Х.Намуун өөрийнхөө далд авъяасыг нээн кинонд тоглож эхэлсэн билээ. Үүгээрээ аавынхаа шийрийг хатаахаар чадварлаг жүжигчин гэдгээ батлаад байгаа. Харин түүний хувийн амьдралд “Mixx” хамтлагийн дуучин Гүнчин-Иш орж тэрээр хайр сэтгэлийн холбоотой болсон гэдгийг  баталсан зураг олонд ил болсон. Гэсэн ч тэдний хайрын романс удалгүй төгсөж салсан гэх мэдээлэл гараад хэсэг хугацаа өнгөрсөн. Тэгвэл саяхан тэд эргэн нийлсэн бололтай. Тэрээр саяхан залуу хосууд “Өргөө” кино театрт хамт явж байсан бөгөөд түүний дараа “Centro” клабыг зорин үдшийг зугаатай өнгөрүүлсэн гэнэ шүү.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих