Улс төрийн намуудын уран, гоё тактик

namtaktikСэтгүүлч бидний хувьд хөдөө орон ну­тагт то­милолтоор ажил­лах нь олон давуу талтай. Хө­дөө­гийн малчин, ажилчин, сэхээ­тэн гээд янз бүрийн иргэд­тэй уулзаж, тэдний санал бод­лыг сонсч олон ч мэдээ, мэ­дээллийг олж авах нь бий. Хот тойрсон хэдэн барилгад амь­дардаг хэсэг бүлгийг мэ­дээлдэг гэх шүүмжлэл хэв­лэ­лийнхнээс салдаггүй.

Гэхдээ л нийслэл, хөдөө орон нутгийн иргэд адилхан зовлонтой. Өр­гөн хэрэглээний бараа бү­тээгдэхүүний үнэ өссөн, мах­ны үнэ, бензиний үнэ гэх мэ­тээр яг л адилхан зовлон тэ­дэнд бай­даг. Энэ мэт тэдний зовлон бэрхшээлтэй асуудлын ха­жуугаар хөдөөд толгойн өвчин бол­чихоод байгаа нэг асуудал нь намчирхал.

Энэ асуудлыг хэв­лэл мэдээлэл мөн ч олон удаа хөндөж бичсэн дээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл асуудал ший­дэгдсэнгүй. Улс төрийн на­муудын тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулна, намуудыг ха­туу гишүүнчлэлгүй болгоно гэ­сэн атлаа өнөөдрийг хүртэл асууд­лаа шийдсэнгүй, аанай л ард түмэн нь нам гэж талцсан хэвээр.

Хэрхэн намчирхаж, хө­гөө хөлдөө чирдэг талаар дараа дэ­лгэрэнгүй өгүүлэх учраас энэ удаад намууд гишүүн эл­сүүлэхийн тулд ямар тактик хэ­рэглэж байгаа талаар бичье. Саяхан хөдөө орон нутагт на­мын ажлаар томилолтоор яваад ирлээ. Тэнд цугласан намын ги­шүүд дотроос нэг эмэгтэйн ярь­сан нь асуудал эрхгүй анхаа­рал татлаа.

Яагаад гэвэл яг одоо хөдөөгийн толгойн өвчин бол­чихоод байгаа намуудын ги­шүүнч­­лэлийн асуудал, тэдний ар­гын талаар ярьсан юм. Улс тө­рийн намууд гишүүн элсүү­лэх тун нарийн тактик барьж ажил­ладаг талаар тэрбээр на­мын дарга нартай учирлаж бай­сан юм. Тухайлбал АН гэхэд “хүү­хэдтэй тулж ажиллах” гэ­сэн арга хэрэглэдэг гэнэ лээ. Энэ нь ч тун үр дүнтэй бай­даг бололтой.

Нийслэл, айм­гийн төвөөс ирсэн дарга цэ­рэг хам­гийн түрүүнд 14-18 насны­хан­тай уулздаг, тэдэн рүү чиглэсэн ажил хийж эхэлдэг аж. Хүүх­дийн чуулган, хүүхдүүдэд зо­риул­сан уралдаан тэмцээн гэх мэ­тээр тэднийг намдаа талтай бол­годог аж. Харин тэд эргээд тав, эсвэл арван жилийн дараа аль намыг сонгох вэ гэдэг нь тодорхой. Үргэлж сонирхолтой содон үйл явдлаар өөрсдийг нь татаж байсан улс төрийн нам, “гоё” даргыг л сонгоно.

За­луусаа анхаарч, тэдний хү­сэл бодлыг сонсч чадсан нам руу хошуурна. Маш том так­тик шүү. Тэд алсыг харж ги­шүү­дээ багаас нь бэлтгэж бай­гаа хэрэг. Харин Ардын на­мын тактик тэднээс шал өөр. Тэд гишүүн төвтэй нам болж ги­шүүдээ сонсдог нам болно гэж ярьж байгаа ч бас л АН-аас дутахгүй арга хэрэглэдэг юм билээ.

Өөрөөр хэлбэл, чи­нээлэг дундаж давхаргыг бий болгоно гэх үгийн цаана ажил­чин, малчин, оёдолчин, үс­чин, багш эмч рүү хандсан үйл ажиллагаа явуулдаг хэрэг. МАН-ынхан намын дэргэдэх мэр­гэжлийн холбоод гэх так­тикийг хөдөө орон нутагт ам­жилт­тай туршиж, эхнээсээ үр дүнг нь үзэж эхэлсэн байна.

Тэр туршлагыг хамгийн ам­жилт­тай нэвтрүүлсэн хүн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Ам­га­лан, Ж.Энхбаяр нар. Хөвсгөл хэ­зээнээс л цэнхэр аймаг бай­сан. Харин сүүлийн хоёр ч сон­гуульд улаан болж, аймагтаа хүр­тэл Ардын нам ялах болсон шалтгаан нь намын дэргэдэх мэргэжлийн холбоодын үр дүн аж.

НАМЗХ, НАМЭХ гэдэг шиг Уяачдын, багшийн, эмч нарын, үсчдийн зэрэг мэргэжил мэр­гэжлээр нь ангилсан хол­боо­дуудыг намынхаа дэргэд бай­гуулан, тэдэнд чиглэсэн ажлыг эр­чимтэй хийснээр цэнхэр аймгийг улаан болгож чаджээ. Хоёр дахь амьд жишээ болсон Ж.Энхбаяр гишүүний хувьд тойр­гоосоо 70 гаруй хувийн са­нал авч рекорд тогтоосон нь “Ал­тайн хүдэр” ТББ-ынх нь ач буян.

Мөн л аймагтаа төрийн бус байгууллага байгуулж үүнийгээ намдаа түшиглэн үйл ажил­ла­гааг нь эрчимжүүлснээр ал­тай­чууд Ардын намыг тэгтлээ их би­ширсэн хэрэг. Холбоо, ТББ-аар дамжуулан намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлдэг энэ турш­лагаа тэд бусад аймгууд дээр ч туршихаар сая хуралдсан Их хурлаараа шийдсэн гэнэ лээ.

Мөн урлагийн наадам, шоу цэнгээнийг эрчимтэй ашиг­лаж залуусын сэтгэлийг тат­даг АН-ын тактикаас ч су­ра­л­цах гэж чармайж байгаа гэ­сэн. Энэ мэтээр намуудын ги­шүүн элсүүлэх тактик тун нарийс­чээ. Харин энэ дунд хам­гийн их хохирч үлддэг хэд нь ах­мадууд.

Ардын намд гэхэд сонгуулийн сурталчилгаа, уул­залт хурал цуглаан болсон ч ахмадууд цугладаг. Гэтэл тэд­нийг төр засаг, “бурхан” мэт та­хин шүтэж ирсэн нам нь ч ор­хичихсон талаар гомдоллож байхыг олонтай харсан. Ёстой л хөгшин хонины насгүй тэд­нийг асарч тойлох бус 20, 30 жил санал нь хэрэгтэй за­луусаа анхаарч, тойглох бол­сон намуудын хуншгүй зан ха­рагдаж эхэлсэн хэрэг.

Намдаа тэд хэрэгтэй байсан цагтаа хэ­рэгтэй л байсан. Тиймээс очих болгондоо та нар минь гэж худлаа сүжрэн, тэтгэврийн мөн­гө нэмэгдэнэ, бид дэмжээд шийдүүлчихлээ гэж хоосон ам гарах бус адилхан л тойглож, ахмадуудыг татах тактик хэ­рэг­лэмээр санагдана.

Улс төрийн на­муудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгосон ч сонгогчдын саналыг татах гэсэн намуудын хүсэл алга бо­лохгүй. Тиймээс тактикаа их л өвөрмөц болгох цаг нь бол­жээ, намууд. Одон меда­лиар панаалддаг байсан цаг ө­н­гөрсөнтэй адилхан нэг л өдөр эдгээр аргууд үр дүнгүй бо­лох вий. Тэр үед ямар тактик хэ­рэглэх гэж байна вэ.

Б.Балжир
Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих