Эцэг эхчүүд оюутан хүүхдийнхээ сурлагын талаарх мэдээллийг гар утсаараа авдаг боллоо

dvnШУТИС-ийн харьяа КТМС-ийнхан  оюутны мэдээллийг эцэг эхчүүд нь гар утсаараа авдаг болсон байна. Өнөөдөр эцэг эхчүүд оюутан хүүхдээ хэрхэн суралцаж буй талаар мэдээлэл авах боломж ховор. Тиймээс КТМС-т сурч буй оюутны мэдээллийг эцэг эхэд нь гар утсаар өгдөг болсон аж. Ингэхдээ ямарч үүрэн телефоны утастай байж болох бөгөөд тухайн гар утсныхаа дугаарыг сургуульд нь бүртгүүлсэн хэрэгтэй юм байна. Улмаар 150-999 руу мэссэж бичээд хүүхдийнхээ талаархи бүх мэдээллийг авах боломж бүрдэх гэнэ. Тухайлбал, хүүхдийнхээ ямар дүнтэй суралцаж байгаа эсэхийг шалгах, хичээлийн хуваарийг нь харж тухайн хичээл дээр ямар дүн авсныг мэдэх, дүнгийн хуудсыг нь хэвлэх эрхтэй болох аж. Түүнчлэн суртгалтын төлбөрийн  илүү дутууг харах,  хүүхдийнхээ сургалтын вэб рүү нэвтэрч ороод  сурлагын болон бусад мэдээллийг харж болох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих