Хосни Мубаракийн гэр бүл эд хөрөнгөнөөсөө салах нь

Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубаракийн гэргий үл хөдлөх хөрөнгө болон бусад эд зүйлсээ төрийн мэдэлд шилжүүлэхээр зөвшөөрсөн байна.

Авилгын хэрэгт холбогдож буй Ерөнхийлөгчийн эхнэр Сюзанна Мубарак Каир дахь тансаг орон сууц, банкинд байрлах гурван сая ам.доллараа улсын мэдэлд шилжүүлэх бичиг баримтанд гарын үсэг зурсан байна.

Хосни Мубарак болон түүний эхнэрийг хууль бусаар баяжсан хэргээр шалгаж байгаа юм. Орон нутгийн хэвлэл мэдээллээр Мубаракийн эд хөрөнгийг хэдэн тэрбум доллараар үнэлээд байгаа аж. Гэвч эд хөрөнгийн албан ёсны нотолгоо байхгүй байгаа юм.

С.Халиун
Эх сурвалж: www.bbc.com


URL:

Сэтгэгдэл бичих