Орос, Монгол улсууд нь хил дамнасан байгалийн нөөцийн газруудыг байгуулна

Орос, Монгол улсууд нь хил дамнасан байгалийн нөөцийн газруудыг байгуулна

Фото: РИА Новости

Орос, Монгол улсууд нь ховордсон ан амьтад, өвс ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн нөөцийн хоёр газрыг байгуулахаар тохиролцсон гэж орос-монголын засгийн газар хоорондын хуралдааны дараа оросын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской мэдэгдэв.

“Орчныг хамгаалах салбарт хил дамнасан нөөцийн газруудыг байгуулах тухай тохиролцоонд хүрсэн. Энд юуны түрүүнд хилийн нутаг дэвсгэрт ан амьтан, ургамлын популяцыг тогтвортой хадгалахтай холбоотой юм. Түүнчлэн хил дамнасан гал түймрүүдийн тухай гэрээг байгуулжээ.

Сүүлийн жилүүдэд Алс-Дорнодод гарсан олон түймэр хил дамнасан шинжтэй байсан тул, энэ сэдэв нилээд чухал сэдэв юм. Сайдын хэлснээр, “Увс нуурын хотгор” болон “Амарын эх булаг “байгалийн тусгай хамгаалалтын газруудын тухай яригдаж буй юм”. Түүнээс гадна Орос, Монгол улсууд нь 2014 онд хил дамнасан гал түймэртэй тэмцэх зөвлөгөөн явуулахаар хэлэлцэн тохиролцжээ.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.