Хятад сансрын шинэ эринийг нээх гэж байна

Хятад сансрын шинэ эрнийг нээх гэж байна

Фото: EPA

Хятад сансрын шинэ эрнийг нээх бэлтгэл хийж байна. Хятадын мэргэжилтнүүд ачаа тээш дэлхий орчмын тойрог замд гаргах төлбөрийг багасгах их бууг зохион бүтээж байна.

Хятад сансрын шинэ эрнийг нээх бэлтгэл хийж байна. Хятадын мэргэжилтнүүд ачаа тээш дэлхий орчмын тойрог замд гаргах төлбөрийг багасгах их бууг зохион бүтээж байна гэж Стратеги, технологийн магадлан шинжлэх төвийн шинжээч Василий Кашин «Оросын дуу хоолой» радиод мэдээллээ.

Тэрээр хиймэл дагуулаас авсан хятадын Баотоу хот орчмын их буу турших талбарын гэрэл зургуудад 24,33 метр урт гол төмөр бүхий хоёр лут том их буу тусгагдсан тухай Janes Defense Weekly хэвлэлийн мэдээллийг тайлбарлав.

Эдгээр багаж тухайн үед америкийн нэрт инженер Жеральд Буллын зохион бүтээсэн багажтай төстэй. Хожим мөн төслийг зогсоосон билээ. Хятадын супер их бууг туршиж байгаа бололтой. «Ийм их буу хэрэглэх талаар туршлага хуримтласан хятадууд Жеральд Буллын таамналыг шалгаж, сансрын шинэ эрнийг нээж болзошгүй» гэж Василий Кашин хэллээ.

оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих